Posts

Showing posts from May, 2016

Эрсдлийн үнэлгээний арга, хэрэгсэл - Мэдээллийн эх үүсвэр

Үдшийн мэнд. Та бүхэндээ эрсдлийн үнэлгээний арга аргачлал, ашиглагдах хэрэгслүүдийг агуулсан зарим чухал эх үүсвэрүүдийн мэдээллийг хүргэж байна. Англи хэл дээр байгаа. Олон улсын ба бүсийн байгууллагууд 1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага ( ОУХБ ) ■ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны удирдамж : Женев , ОУХБ Аюулгүй Ажил , 2001.   http://www.ilo.org/wcmsp5/groups/public/@dgreports/@dcomm/@publ/documents/ publication/wcms_publ_9221116344_en.pdf ■ Жижиг байгууллагуудын ажлын сайжруулалт ( ЖБАС ). Женев , ОУХБ Ажлын Нөхцөл ба Хөдөлмөр Эрхлэлтийн Хөтөлбөр  ( АНБХЭХ ). http://www.ilo.org/wcmsp5/groups/public/--- ed_protect/---protrav/---travail/documents/instructionalmaterial/wcms_152469.pdf ■ Сургагч багш нарт зориулсан УХААЛАГ багц . Женев , ОУХБ Ажлын Нөхцөл ба Хөдөлмөр Эрхлэлтийн Хөтөлбөр  ( АНБХЭХ ). http://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_protect/--- protrav/---safework/documents/instructionalmaterial/wcms_110322.pdf 2. А

OHSAS 18001 & ISO 45001: ХАБЭА-н Бодлого

Image
OHSAS18001 стандартын гол шаардлагууды товч тайлбарлая гэж бодлоо. Эхний сэдвээр ХАБЭА-н бодлогыг сонгож авлаа. ХАБЭА-н гээд Монголд ойлгож хэвшсэнээр нь хэрэглэе, уг нь OHSAS18001 стандартад Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал буюу ХЭМАБ гэж нэрлэсэн байдаг. Стандартын 4.2-т зааснаар, байгууллагын ХАБЭА-н бодлогыг дээд удирдлага нь боловсруулан гаргаж , хэрэгжүүлэлтийг хангах, хадгалах, ажилтнууд болон бусад талуудад нээлттэй мэдээлэх ёстой байдаг. Харин Монголд ихэвчлэн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан нь Бодлогыг аль нэг стандарт юм уу, хуулийн шаардлагыг харж байгаад, нийтлэг загварын дагуу бичиж, түүнийгээ дээд удирдлагаараа батлуулах хандлага түгээмэл байдаг. Дээд удирдлага завгүй бөгөөд өөрийгөө орлуулан ХАБЭА-н ажлыг гүйцэтгүүлж байх гэж аль нэг хэлтэс, эсвэл албан тушаалтныг томилсон бөгөөд тэр нь ажлаа хийж байж болно. Гэхдээ, компанийн удирдлагууд ажилтныхаа боловсруулсан Бодлого нь ямар үүрэг амлалт хүлээлгээд, юунд зорьж ажиллана гэж тунхаглаад байна вэ гэдгийг хяна

OHSAS 18001 ба ISO 45001 стандартын тухай товч

Image
За, өнөөдөр одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа OHSAS18001:2007 стандартын талаар товч мэдээлэл оруулъя. Энэхүү стандарт нь Их Британийн OHSAS (Occupational Health and Safety Advisory Services) гэдэг байгууллагын анх санаачлан боловсруулж, улмаар Их Британи дахь стандартчиллын гол байгууллага болох BSI Group-т өргөн барьснаар, олон улсын стандартчиллын байгууллагуудын хэлэлцүүлэгт орж, батлагдан гарсан билээ. OHSAS гэдэг байгууллага стандартын нэрийг өөрийнхөө байгууллагын нэрний товчлолтой адилхан болгож гаргасан байгаа нь ажиглагдана. Энэ байгууллага Хөдөлмөрийн эрүүл мэнд, Эрүүл ахуй, Сэтгэл  зүй талдаа дагнан ажилладаг бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ч давхар харгалзан үздэг. Тиймдээ ч, уг OHSAS18001 стандарт нь ажилтан хүний эрүүл мэндийг хамгаалах талд шаардлагууд сайтар гарган тавьсан байдаг. Доорх зургаас болон http://www.ohsas.org/ гэсэн хаягаар нь орж мэдээлэл авч болно: Харин стандартыг батлан гаргасан BSI Group бол Их Британийн Үндэсний Стандартчиллын Байгуулл

ХАБЭА-н Бодлого боловсруулах нь дээд удирдлагын үүрэг

За, дараагийн сэдвээр ХАБЭА-н бодлогын асуудлыг авч үзье. Их Британийн Ажил Дээрх Эрүүл Мэнд ба Аюулгүй Байдал гэх мэт Акт 1974-н 2-н 3-р зүйлд зааснаар, ажил олгогчид байгууллагынхаа ХАБЭА-н асуудлын талаар барих ерөнхий бодлогыг бичгэн хэлбэрээр бичиж тунхагласан байх, түүний хэрэгжүүлэлтийг бүхий л боломжит байдлаар зохион байгуулсан байх, хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS18001 / удахгүй ISO45001 болж гарна стандартын схемийг агуулсан нэг л ийм заалттай байдаг. Хууль нь өөрөө HSG65 стандарттайгаа нягт уялдаатай байдаг бөгөөд тэрхүү стандарт нь бидний мэддэг олон улсын OHSAS18001 стандарттай бараг ижил заалттай юм. Доорх хүснэгтэнд ялгааг үзүүлснээс харвал, хуулиар шаардсан Бодлоготой байх гэсэн шаардлагыг биелүүлэхийн тулд аж ахуйн нэгж байгууллагууд нь нэг бол үндэсний HSG65 стандартыг, нэг бол олон улсын OHSAS18001 стандартыг хэрэгжүүлсэн байх шаардлагатай болж байгаа юм. Хэдийгээр ста

Их Британи ба Монгол Улсын ХАБЭА-н гол хуулиудын харьцуулалт

Монгол Улс Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль нь 2008 онд анх батлагдаж, 2015 онд сайжруулагдсан байгаа. Хуулийг эндээс татаж үзэх болно: http://legalinfo.mn/law/details/564?lawid=564 .  Хуулийн 1-р бүлэг нь нийтлэг үндэслэл, 2-р бүлэг нь ХАБЭА-н шаардлага ба стандарт /үйлдвэрлэлийн орчин, барилга байгууламж, машин механизм, тоног төхөөрөмж, даралтат сав, шугам хоолой, галын аюулгүй байдал, эрүүл мэндийн үзлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ХАБЭА, ХАБЭА-н сургалт/, 3-р бүлэг нь Ажилтны эрх үүрэг, 4-р бүлэг нь ХАБЭА-н асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, 5-р бүлэг нь ААНБ-ын ХАБЭА-н зохион байгуулалт /ХАБЭА хариуцсан бүтэц, зохион байгуулалт, Ажил олгогчийн үүрэг/, 6-р бүлэг нь Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх асуудлууд, 7-р бүлэг нь хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт, 8-р бүлэг нь хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар өгүүлдэг.  Торгууль төлөх, нөхөн төлбөр төлөх хариуцлагууд хуульд заагдсан бөгөөд өөр бусад хариуцлагыг Эрүүгийн эсвэл Зөрчлийн тухай хуулиар зохицуулна

Үйлдвэрлэлийг ослыг судлахад Англи ба Уэлст их сургуулиудтай хамтарч ажилладаг

Image
Өмнөд Уэлсийн Их Сургуулийн ХАБЭА-н Профессор Ричард Миллиганы хуваалцсан нэгэн жишээг товч дурдъя. Бид хоёрын яриа Монгол ба Их Британи улсуудын үйлдвэрлэлийн ослыг судлах хугацаа, шаардлага, мэргэжлийн байдлын талаар ярилцсан юм.  1994 онд Их Британийн нэгэн томоохон компанид хязгаарлагдмал орчинд ажиллаж байсан ажилтнууд дотор нь байсан бодисонд хордож нас барсан осол гарчээ. Тухайн ажилтнууд химийн бодис /бензин/ хадгалж байсан танкин дотор орж, 10 жил ямар нэг цэвэрлэгээ үйлчилгээ хийгдэлгүй ашиглагдаж байсан тухайн танкийг цэвэрлэх үүрэг хүлээсэн байна. Тэд нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсч орсон боловч, олон өөр төрлийн химийн хортой бодис агуулсан тухайн танкин дотор гэнэт ихээр халж, дотор нь ажиллаж байсан ажилтнуудад тухайн халуун агаарт исэлдсэн химийн бодис нөлөөлж, тооцоологдож байгаагүй эрсдлийг үүсгэсэн байжээ. Танкны гаднах агаарын температур хэвийн байсан ч дотор талдаа хэт халуун болсон нь ажил олгогчийн зүгээс эрсдлийн үнэлгээг дутуу хийж, үүсч бол
Сайн байцгаана уу? ХАБЭА-н салбарт ажилладаг хүний хувьд блогийнхоо эхний сэдэв болгож, Их Британи болон Монгол Улсуудын ХАБЭА-н асуудал хариуцсан тогтолцооны талаар харьцуулсан мэдээлэл орууллаа. Та бүхэн санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.  Та бүхний мэдэж байгаачлан Нэгдсэн Вант Улс буюу United Kingdom гэдэг улс нь Англи, Уэлс, Шотланд, Хойд Ирланд гэсэн 4 орноос бүрддэг. Гэхдээ үүн дотроо Англи ба Уэлс улсуудыг нэгтгэн Их Британи буюу Great Britain гэж нэрлэдэг ба энэ бүст хамаарах ХАБЭА-н хууль нь тусдаа, өөрөөр хэлбэл Шотланд ба Хойд Ирланд улсууд өөр өөрийн онцлог хуультай. Гол ялгаа нь Монгол ба Их Британи улсуудын хуулийн систем. Монгол Улс бол Иргэний хуулийн системтэй, харин Их Британи улс бол нийтлэг хуулийн /англиар common law гэж нэрлэдэг/ системтэй. Иймд, Монголын хуулиудыг Парлиаментаас баталдаг байхад, Их Британийн анхдагч хууль болох Актыг Парлиаментаас батлана, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчлан гаргасан Хуулийн Хэрэгслүүд (Statutory Instruments) буюу