Posts

Showing posts from March, 2021

ISO45001, 9.1. ХАБЭА-н гүйцэтгэлийн хэмжих үзүүлэлтийн жишээ

Өмнө нь та бүхэнд 9.1-р бүлэгт заасан Хэмжилтийг хийх, түүний тулд хэмжих үзүүлэлт боловсруулах тухай бичиж хүргэсэн. Энэ удаа, хэмжих үзүүлэлтийн зарим жишээг ХАБЭА-н ISO45001 стандартад ашиглаж болох жишээгээр үзүүлье.  Эдгээр хэмжих үзүүлэлтийг Британийн стандартын институт, Халловийл ба Гамбатиз (2009) зэрэг мэргэжлийн байгууллагууд, ХАБЭА-н судалгааны эрдэм шинжилгээний нийтлэлүүдэд танилцуулсан байдаг.  Ерөнхийдөө бол Хөтөч хэмжих үзүүлэлт ба Бүртгэлийн хэмжих үзүүлэлт гэсэн 2 төрөлд бид бүх хэмжих үзүүлэлтээ бүлэглэн авч үзэх болно. Хөтөч хэмжих үзүүлэлт гэдэг нь аливаа осол, хүсээгүй тохиолдол учрахаас өмнө байгууллага өөрийн гүйцэтгэлээ хэмжиж, дотооддоо хянаж, ажлынхаа үр дүнг сайжруулж явахын тулд ашигладаг үзүүлэлтүүд байгаа, англи хэлэнд Leading indicators гэнэ. Бүртгэлийн хэмжих үзүүлэлт /ойлгомжтой байлгах үүднээс би ингэж орчуулсан байгаа/ гэдэг нь аливаа осол, өвчлөл, гэмтэл буюу хүсээгүй тохиолдол учирсны дараа тэдгээрийг тоолж, өнгөрсөнд хэдийнэ тохиолдчихсон зүйлсий