ISO45001, 9.1. ХАБЭА-н гүйцэтгэлийн хэмжих үзүүлэлтийн жишээ

Өмнө нь та бүхэнд 9.1-р бүлэгт заасан Хэмжилтийг хийх, түүний тулд хэмжих үзүүлэлт боловсруулах тухай бичиж хүргэсэн. Энэ удаа, хэмжих үзүүлэлтийн зарим жишээг ХАБЭА-н ISO45001 стандартад ашиглаж болох жишээгээр үзүүлье. 

Эдгээр хэмжих үзүүлэлтийг Британийн стандартын институт, Халловийл ба Гамбатиз (2009) зэрэг мэргэжлийн байгууллагууд, ХАБЭА-н судалгааны эрдэм шинжилгээний нийтлэлүүдэд танилцуулсан байдаг. 

Ерөнхийдөө бол Хөтөч хэмжих үзүүлэлт ба Бүртгэлийн хэмжих үзүүлэлт гэсэн 2 төрөлд бид бүх хэмжих үзүүлэлтээ бүлэглэн авч үзэх болно. Хөтөч хэмжих үзүүлэлт гэдэг нь аливаа осол, хүсээгүй тохиолдол учрахаас өмнө байгууллага өөрийн гүйцэтгэлээ хэмжиж, дотооддоо хянаж, ажлынхаа үр дүнг сайжруулж явахын тулд ашигладаг үзүүлэлтүүд байгаа, англи хэлэнд Leading indicators гэнэ. Бүртгэлийн хэмжих үзүүлэлт /ойлгомжтой байлгах үүднээс би ингэж орчуулсан байгаа/ гэдэг нь аливаа осол, өвчлөл, гэмтэл буюу хүсээгүй тохиолдол учирсны дараа тэдгээрийг тоолж, өнгөрсөнд хэдийнэ тохиолдчихсон зүйлсийн статистикийг гаргадаг үзүүлэлтүүд байгаа, англи хэлэнд Lagging indicators гэнэ. 

АНУ-д Campbell Academy-с авсан судалгааны үр дүнд, нийт бизнесийн байгууллагуудын 88.9% нь хөтөч үзүүлэлтийг ХАБЭА-н менежментэд ашиглах нь маш үр дүнтэй байдаг гэж хариулсан байна[1]. Харин 44.4% нь хөтөч ба хохирол үүссэний дараах хэмжих үзүүлэлтийг хольж ашигладаг гэсэн бол 16.7% нь л зөвхөн асуудлын дараах үзүүлэлтийг хэмждэг гэсэн байна. 

Дараах хүснэгтээс, энэ 2 үзүүлэлтийн гол ялгааг олж харж болно: 

Хөтөч үзүүлэлт – Leading indicator

Бүртгэлийн үзүүлэлт – Lagging indicator

Хэмжихэд хэцүү, байгууллагын хэрэгцээг ойлгож, хэрэгцээний өөрчлөлтийг анхаарна

Хэмжихэд амархан, өмнө тохиолдсон осол өвчлөлүүдийг тоолж, статистик гаргана

Ажилтны өдөрт авдаг ккал-ын /хоолны илчлэгийн/ хэмжээ

Ажилтны жин

Өндрийн бүсний хэрэглээ, хангалт

Өндрөөс унаж нас барсан ослын тоо

ХАБЭА-н эрсдэлийн сургалтанд суусан ажилтны тоо

ХАБЭА-н осолд өртсөн ажилтны тоо

Онцгой байдлын тэмдэг тэмдэглэгээ байрлуулсан барилга байгууламжийн тоо, нийт барилгад ногдох харьцаа

Онцгой байдлын үед цуглах цэгт цуглаж, аврагдсан ажилтны тоо, нийт ажилтанд ногдох харьцаа

Осол гаргахад хүргэж болох аюулуудыг илрүүлэх, арилгах

Осол гарахад хүргэсэн шалтгааныг судалж, аюул ба эрсдэлийг тодорхойлох

Осол гарахаас өмнө ХАБЭА-н хяналт тогтоох

Осол гарсны дараа хянагдаагүй байсан аюулыг илрүүлж, шинээр хяналт тогтоох

ХАБЭА-н хяналтын системийн үр дүнтэй байдлыг хянаж, хэмждэг байх

ХАБЭА-н хяналтын систем хаанаа үр дүнгүй байсныг илрүүлж, хэмжих

Процессын оролт ба үйл явцыг хянах

Процессын гаралтыг хянах

ХАБЭА-н зорьсон үр дүнд чиглүүлсэн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх

ХАБЭА-н арга хэмжээнүүдийн гаралтыг хэмжих

Юу буруу хэрэгжиж болзошгүй, ямар аюул эрсдэл гарч болзошгүйг тодорхойлох

Юу буруу хэрэгжсэн, ямар эрсдэл хянагдаагүйн улмаас алдаа гарсаныг тодорхойлох

Гүйцэтгэлийг үнэлэх дотоод механизм ажиллуулах

Гадны талуудтай харьцуулсан бэнчмаркинг хийх

ХАБЭА-н менежментийн сул талаа Эрсдэлийн үнэлгээгээр илрүүлж, эрсдэл бууруулах төлөвлөгөө гаргах

ХАБЭА-н менежментийн сул талаа осол гарсны дараа мэдэж, дахин осол гаргахгүйн тулд арга хэмжээ авах

 


ХЭМАБ-ын Leading indicators-с дараах үзүүлэлтүүд нийтлэг ашиглагддаг гэсэн судалгаа байдаг:

 

ХАБЭА-н сургалтын үр дүн – 86.5%

Аудит ба ажилчдын зан үйл, хандлагыг ажиглах – 81.5%

Осолд дөхсөн тохиолдлын тоо – 78.8%

ХАБЭА-н уулзалтууд /ээлжийн жижиг уулзалтууд, компанийн түвшний том уулзалтууд/ - 78.6%

Барилга байгууламжийн цэвэрлэгээ, эмх цэгц – 59.2%

ХАБЭА-н зөвлөл дэх оролцоо – 59.2%

ХАБЭА дахь нийт ажилчдын оролцоо – 54.5%

Тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ – 50.2% .



Дараах хүснэгтээс арай дэлгэрэнгүй байдлаар тодорхойлсон хэмжих үзүүлэлтийг харъя: 

Аюулын эх үүсвэр

Хөтөч үзүүлэлт – Leading indicator

Бүртгэлийн үзүүлэлт – Lagging indicator

Хэмжихэд хэцүү, байгууллагын хэрэгцээг ойлгож, хэрэгцээний өөрчлөлтийг анхаарна

Хэмжихэд амархан, өмнө тохиолдсон осол өвчлөлүүдийг тоолж, статистик гаргана

Нүүрс устөрөгчийн агууламж

Химийн бодисын хадгалалтанд хуваарьт шалгалт хийх давтамжийг ихэсгэх

Химийн бодис агуулдаг савны алдагдлын хэмжээг тооцсоноор бүтээгдэхүүний асгаралт ба ууршилтын түвшинг тогтоох

Шугам хоолойн засвар үйлчилгээний давтамж

Шугам хоолойноос бодис асгарсан, алдагдсаныг илрүүлсэн тоо

Төлөвлөгөөт бус хэрэгцээний улмаас Катодын хамгаалалтын үзлэг хийж, зассан тоо

Шугам хоолойд цуурал, цоорол үүссэн тоо

Хий, утаа, гал илрүүлэх, дохио өгөх систем

Дохионы систем хуучирсны улмаас шалгалгалтаар ажиллагаагүй байсан байршлын тоо

Осол гарахад эсвэл туршилт явуулахад систем ажиллаагүй тохиолдлын тоо

Нэмэлт тоноглолоос шуугиан сонсогдсон тоо

Систем ажиллаагүй цаг алдсан хугацаа

 

 

 

 

 

ХАБЭА-н арга хэмжээ

ХАБЭА-н арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тоо, Нийт ажилтны ажилласан цаг

(Safety measure rate = SMR)

Давтамжийн түвшин, Осолд өртсөн цаг/ Ажилтны нийт ажилласан цаг (Frequency rate = FR)

 

Хохирлын түвшин, ослын улмаас алдсан цаг/ажилтны нийт ажилласан цаг (Severity rate = SR)

 

Ослын түвшин, нийт гарсан ослын тоо/100,000 хүн цаг (Incident rate = IR)

 

Алдагдсан хүн өдрийн түвшин, Ажиллаж чадаагүй алдсан өдөр/ Нийт ажилласан өдөр (Average number of days lost = ADL)

ХАБЭА-н эрсдэлийн давтамж бууруулсан хэмжээ, 1 ажилтан/Ажлын цаг

 

Эрсдэлийн хохирлын зэргийг бууруулсан хэмжээ, Өртөлтийн бууралт/ Ажилтны цаг

(Safety risk mitigation = SRM)

Хуулийн нийцлийн дотоод үнэлгээгээр шаардлага хангаагүй үзүүлэлтийн хувь (Administrative offences = AO)

Төрийн байгууллагын шалгалтаар шаардлага хангаагүй үзүүлэлтийн хувь (Administrative offences = AO)


Энэ мэтчилсэн аюулын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийхдээ, тухайн аюул ба эрсдэлийг бууруулах арга хэмжээнийхээ үр дүнг үнэлэх Хөтөч хэмжих үзүүлэлтийг, мөн аюул ба эрсдэл хянагдаагүйн улмаас хохирол учирвал түүнийг нь бүртгэж анализ хийх Бүртгэлийн хэмжих үзүүлэлтийг хамт тодорхойлж байх нь чухал. 

Ингэснээр, 

1-рт, та бүхэн юуны тулд аюул илрүүлж, эрсдэл үнэлж байгаа билээ, мөн юунд ХАБЭА-н хяналт тогтоож чадаж байна вэ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд тань тухайлсан нэг зорилгод чиглэн хэрэгжиж байгаа эсэхийг тодорхой хэмжих үзүлэлтэд суурилан хэмжиж чадна, 

2-рт, ISO45001 стандартын 9.1-р бүлэгт заадаг Гүйцэтгэлийн үнэлгээ, хэмжилт, мониторингийн бүлгийн тус стандартын 6.1-р бүлэгт заадаг аюулын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, 7.1-р бүлэгт заадаг процессын оролт буюу нөөцийг тодорхойлох бүлгүүдтэй зөв уялдуулан хэрэглэж чадах юм. 

Угаас менежментийн систем /удирдлагын тогтолцоо/ гэдэг бол харилцан уялдаа холбоо, харилцан үйлчлэл бүхий элементүүдийн цогц билээ. Тиймээс, стандартын бүх бүлэг, зүйл заалт нь бие биетэйгээ салшгүй холбоотой бөгөөд сайтар уялдуулан хэрэгжүүлж чадвал, сая үр дүнгээ өгдөг менежментийн арга зүйн зарчимд суурилсан байдаг. Тиймээс, стандарт нэвтрүүлнэ гэдэгт нь бүлэг бүрт зориулан баримт бичиг үйлдвэрлэхийг хэлэхгүй. Харин үр дүндээ чиглэж, бүх процесс, процессын оролт ба гаралтыг утга учиртайгаар удирдахыг хэлдэг билээ. 

Та бүхэнд амжилт хүсье. 

Б.Оюунтөгс
2021.03.25. 








Comments

  1. Хэрэгтэй мэдээлэл оруулдагт баярлалаа. Блогтоо ойр ойрхон салхи оруулж байвал гоё байнаа.

    ReplyDelete
    Replies
    1. Завандаа л сөхөж харж байна даа. :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?