Posts

Showing posts from July, 2023

Сайн бодлогын жишээ: Австралийн Викториа мужийн авто замын төлөвлөлт, зохицуулалт, түгжрэлгүй хотын менежмент

Image
Австрали Улсын хотын менежментийн сайн туршлагуудаас чадах хэмжээгээрээ хуваалцъя. Энэ удаад "Сайн бодлогын жишээ: Австралийн Викториа мужийн авто замын төлөвлөлт, зохицуулалт, түгжрэлгүй хотын менежмент" сэдвээр зарим мэдээллийг хүргэж байна. Австрали Улсын Викториа муж хамгийн өмнөд хэсэгт байрладаг, өмнөд далайн эрэгт. Энэ мужийн том хот нь Мелбурн. Викториа мужийн замын хөдөлгөөний дүрэм, жолооны сургалт ба шалгалт, жолоочийн үнэмлэх авах болоод цуцлах зэрэг замтай холбоотой бүхий л менежментийг ВикЗам (VicRoads) гэх төрийн байгууллага нь хийдэг. Энэ байгууллагын вэб сайтад жолоо барих, авто машиныг нэр дээрээ бүртгүүлэх, хэрэглээтэй холбоотой бүх төрлийн төлбөр тооцоо, бүртгэл хийлгэх зэрэг цэстэй, бүх үйл ажиллагаа цахимжсан тул хүмүүс өөрийн нэр дээр данс үүсгэн бүртгүүлэх үүрэгтэй. Вэб сайтаар ороход, хууль тогтоомжийн болон бүхий л хэрэгтэй мэдээлэл нийтлэгдсэн байдаг. Хууль, дүрэм журмын шаардлагуудыг энгийн хүнд ойлгомжтой байдлаар гарын авлага, заавар болгон PDF