Posts

Showing posts from March, 2024

Оксфордын Их Сургуулийн Бодлого тодорхойлох тухай сургалтаас: Бодлого тодорхойлох 6 үе шат, бодлого тодорхойлж эхлэх үеийн 2 алдаа, шийдвэр гаргах хурлын 3 дүрэм, бодлого тогтоох 3 арга

Image
Энэ өдрийн мэнд хүргэе.  Австралийн Мелбурн хотод 3-р сарын 22-ны энэ өдөр намар болж, навчис шарлан унаж байна. Гадаа 16-20 хэм хүрч сэрүүссэн. Зундаа 30-37 хэм байлаа.  Намар болохоор л хичээл ном эхэлж, сурах идэвхи төрдөг зуршил тогтжээ. Зун бол нозоороод төвлөрөхгүй юм билээ.  За, тэгээд ажлын шугамаар Тогтвортой Санхүүгийн Холбоотой хамтран ажилладаг Их Британийн Оксфордын Их Сургуулийн сургалтуудад хамрагдах боломж гарсан юм. Өөрийн сонирхдог сэдэв болох төр улсын бодлогыг тодорхойлоход ямар зарчим баримталдаг, ямар шат дарааллаар хэрэгжүүлэх ёстой байдаг тухай "Бодлого боловсруулах танилцуулга" хичээлийг юун түрүүн барьж авлаа.  Бодлого тодорхойлох ажил 6 үе шаттай:  1. Та зөв бодлогоо тодорхойлох гэж байна уу? Нотлох баримтыг ашиглаж хаана ямар бодлого тодорхойлох шаардлагатайг шинжээрэй.  2. Сонирхогч талуудыг оролцуулж, зөвлөлдүүлээрэй. Аливаа сайн бодлогын үр дүн нь иргэдийн амьдралд бодит эерэг үр нөлөө авч ирсэн байдаг. Тиймээс иргэдээс асууж оролцуулалгүй гар

Эко шошго (Байгаль орчны тэмдэг)-н ISO 14020 багц стандартын тухай

Image
Үйлдвэрлэлийн байгууллагад ISO 14001 стандарт нэвтрүүлж байгаа бол эко шошго гэж танигдсан бүтээгдэхүүний стандартыг хамт нэвтрүүлэх боломжтой Байгаль орчны менежментийн ISO 14001 бол олон дэд стандарттай, ерөнхий, том стандарт билээ. Энэ нь байгууллагад хяналтанд авах ёстой, менежмент хийх хэрэгтэй гол шаардлагуудыг харуулдаг боловч юуг хэрхэн хянах, яаж байгаль орчны асуудал бүрийг сэдэвчлэн хянахыг дэд стандартууд нь заадаг.  Өнөөдөр эко шошго гэж танигдсан, 2016 оны болон 2022 оны шинэ хувилбар стандартууд нь "Байгаль орчны тэмдэг" гэж нэрлэгддэг болсон ISO 14020-н багц стандартын талаар мэдээлэл хуваалцъя.  Одоогоор олон улсад дараах стандартууд багцаараа хэрэгжиж байна.  Эх үүсвэр : ISO Олон улсын стандартчиллын байгууллагын вэб сайтаас техникийн хороо ISO/TS 207-н мэдээллийг үзэх. (https://www.iso.org/standard/79479.html) Тайлбар: Зарим стандарт одоо шинэчлэгдэж байгаа болно*  Энэ төрлийн багц стандартыг хэрэгжүүлж буй байгууллагууд ISO 17029:2019 стандартын дагуу М

HACCP & GHP (not only GMP)

Image
  Та мэдсэн үү? Хүнсний аюулгүй байдлын стандарт: Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (FAO) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай (WHO) хамтран ажиллуулдаг Кодекс Алиментариус (Codex Alimentarius) олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартуудын вэб сайтад дараах шинэ мэдээлэл орсон: - HACCP (Аюулын шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт) стандарт өмнө нь GMP (Good manufacturing practice буюу үйлдвэрлэлийн сайн туршлага)-н зарчимд суурилдаг байсан. - Харин одоо НАССР нь GHP (Good Hygiene Practice) буюу сайн эрүүл ахуйн практикт суурилдаг болж өөрчлөгдсөн. Өмнө нь энэ талаар хавсралтад дурддаг байсан бол энэ удаа үндсэн шаардлагад илүү чухлын зэрэгтэйгээр оруулсан. 2023 онд орсон энэ өөрчлөлтийн дагуу манай байгууллагын Австрали ба Монгол оффисууд аудитын аргачлалдаа өөрчлөлт оруулж байна. Танай байгууллага НАССР хэрэгжүүлдэг бол шинэ шаардлагын дагуу сайжруулалтаа хийж, хөндлөнгийн баталгаажуулалтаа хийлгээрэй. Манай байгууллагын пэйжийг дагаарай: https:/

Стандартын төрөл: Олон улсын & Үндэсний, Хувийн, Тэнцвэржүүлсэн

Image
Стандарт гэж юу вэ?  - Стандарт гэдэг бол чанарын түвшин.  - Стандарт бол харьцуулсан үнэлгээ хийхэд ашиглаж болдог хэмжих үзүүлэлт, норм, загвар болгон ашиглаж болдог баримт бичиг.  - Стандарт гэдэг нь хангах ёстой шаардлага ба шаардлагыг нь хангасан тохиолдолд хэвийн гэж тооцогдох үзүүлэлт.  😊 Стандарт хэдэн төрөл вэ?  1] Олон улсын стандарт гэх 1-р төрөл. Энэ нь олон улсын стандартчиллын байгууллага (ISO) гэхчлэн олон улс даяар хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаас баталж, серийн дугаар өгч гаргасан стандартууд байна. Хүлээн зөвшөөрөгдөх байдал сайн, учир нь стандартыг боловсруулж батлах техникийн хороонд 170 гаруй орны стандартчиллын байгууллагууд гишүүнээр оролцож, дэлхийн шилдэг сургуулийн доктор профессорууд болон хамааралтай сонирхог талууд санал шүүмж өгсөн байдаг.  2] Үндэсний стандарт гэх 2-р төрөл. Энэ нь тухайн улс орны стандартчиллын байгууллага (МУ-н хувьд Стандартчилал, хэмжил зүйн газар)-с батлан гаргаж, тухайн орны стандартын нэр дугаар өгсөн стандартууд. МУ-н хувь

ISO 9001 & ISO 45001 стандартууд шинэчлэгдэнэ

Image
  ISO 9001:2015 ба ISO 45001:2018 стандартууд шинэчлэгдэхээр саналын шатанд явж байна. Дэлхий даяар цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор байгаль орчны асуудлыг чухалд тооцож байгаа тул Чанар ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн менежментийн эдгээр стандарт дотор Climate Change (цаг уурын өөрчлөлт)-н тухай агуулга багтаана.