Posts

Showing posts from February, 2020

ISO Аудит - ISO19011

Image
ISO Аудитын товч танилцуулга 2015 оноос шинэчлэн батлагдаж байгаа ISO9001, 14001, 45001, 22000 стандартуудын 9.2 дугаар бүлэгт Дотоод аудит хийдэг байхыг шаардаж байгаа. Дотоод хяналт, шалгалтаас ялгаатай тал нь юу вэ?  Аудит гэдэг нь өөрөө объектив буюу хувь хүний үзэл бодол, хувийн ашиг сонирхол, аливаа нөлөөлөл ороогүй байдлаар үнэлгээ хийхийг хэлдэг. Тавьсан шаардлага, шалгуурыг хэрхэн хангаж буй байдлыг хэн нэгнээс хараат бусаар, шударгаар, объектив байдлаар илрүүлж, баримтаар нотолж дүгнэхийг хэлнэ гэж ойлгож болно.  Гэхдээ, дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:  1. Менежментийн аудит гэдэг бол байгууллагын үйл ажиллагааны, эсвэл санхүүгийн аудитаас тусдаа байх шаардлагатай. Учир нь толгой компаниас харъяа компаниуддаа хийдэг шалгалт, эсвэл төв оффисоос салбаруудад хийдэг үйл ажиллагааны хяналтын үйл ажиллагаа, эсвэл санхүүгийн аудиторуудын алдаа байгаа эсэхийг олох зорилготой аливаа аудит, мониторинг-с зорилгоороо ялгаатай юм.  Удирдлагын тогтолцооны I