Posts

Showing posts from February, 2021

ISO хэрэгжүүлэлтэнд 6М аргыг ашиглах нь (Шалтгаан ба үр нөлөөний анализ хийх жишээ).

Image
4М хэмээн Монголд танигдаж байсан, сүүлийн үед 5М, 6М болон өргөжиж буй нэгэн ойлголт бол ISO стандартуудын 7-р бүлэгт шаарддага НӨӨЦ-ийн шаардлагуудыг хэрхэн удирдлагын тогтолцооны эрсдэлийг удирдах, үл тохирол буюу зөрчил дутагдал, осол, осолд дөхсөн тохиолдлуудыг судлахад ашиглаж болох тухай нэг арга танилцуулъя.  1-рт, энэхүү 6М аргыг яагаад ISO удирдлагын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэхэд ашиглавал зохистой вэ гэдгийг харуулахын тулд ISO стандартуудын 7-р бүлэгт заасан нөөцүүдийн тухай авч үзье.  ISO9001, ISO45001, ISO14001 стандартуудын 7-р бүлэгт байгууллага өөрийн үйл ажиллагааг шаардлагын дагуу явуулахын тулд нөөцийн хэрэгцээгээ тодорхойлж, шаардагдсан нөөцөөр хангах тухай заадаг. Ингэхдээ дараах төрлийн нөөцийг шаарддаг:  1. Хүнтэй холбоотой нөөцийн шаардлагууд.  - Стандартын 7.1.2-р бүлэгт Хүний нөөц буюу байгууллагын бүтцийн схем, нийт ажилтны тоо, ажлын байрны зэрэглэл, ангилал гэх зэргийг тодорхойлж, процесс шаардлагын дагуу хэрэгжихэд шаардагдаж буй хүнээр хангах т