Posts

Showing posts from March, 2019

Их Британи ба Монгол Улсын Хөршийн эрхийн тухай хуулиудын харьцуулалт

1. Хөршийн эрхийн тухай хуулийн танилцуулга Их Британи: Англи ба Уэлс  Хөршийн эрхийн тухай хууль гэж орчуулагдаж байгаа The tort of nuisance гэдэг ойлголт нь 'Tort law' буюу  хүнийг бусдын муу үйлээс хамгаалдаг төрлийн хуулиудын нэг юм. Нийтлэг хуулийн системтэйгийн хувьд Их Британи улс нь олон нийтийн эрх ашиг, хувь хүний эрүүл аюулгүй амьдрах эрхийг ийм төрлийн хуулиудаар хамгаалдаг. Хотжилт үйлдвэржилт ихээр хөгжих явцад бүх нийтийн эрх ашгийг хангахдаа хэн нэг хувь хүний эрхийг хөндөхгүй байх, мөн нөгөө талаар хэн нэг хувь хүн нь өөрийн эрхийг эдэлж байна гэдэг нэрийдлээр бусад хүнийг хохироохгүй байх шаардлага зүй ёсоор үүссэн учир Хөршийн эрхийн тухай хуулийг чанд мөрдөж, хэрэгжүүлдэг. Анхандаа энэхүү хууль нь  газрын эздийн эрх ашгийг хөндөж, газраа тааламжтай байдлаар ашиглахад нь саад болж буй хууль бус нөхцөл байдлаас тухайн өмчийн эздийг хамгаалах зорилгоор үүсч байжээ  (Брийн, 2014; Корнеллын Их Сургуулийн Хуулийн Сургууль, no date; Хорзэй ба Раклэй, 2015a). Х