Posts

Showing posts from December, 2019

Нийт чанарын удирдлага (Total quality management)

Image
Тодорхойлолт   Нийт чанарын удирдлага (Total quality management) : Бүтээгдэхүүн, үйл явцын чанарыг тасралтгүй дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн нэгдмэл философи. Энэхүү аргыг илүү нарийвчлан боловсруулахын тулд бид гарчгийг хэсэг болгон хувааж, тэдгээрийг дараах байдлаар нэг нэгээр нь тайлбарлаж болно. u Нийт : Чанарын менежмент нь бүх ажилтан, ажил , үйл ажиллагааг хамардаг. u Чанар : Бүтээгдэхүүн (эсвэл үйлчилгээ) нь хэрэглэгчийн шаардлагыг хангаж, эсвэл зөв үйлдвэрлэгдсэн эсэх чанарыг тодорхойлдог. u Удирдлага : Чанарыг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах , хянах замаар удирдан зохион байгуулах ёстой. Нийт чанарын философи (total quality philosophy) нь чанарыг харах цоо шинэ арга замыг танилцуулсан. Уламжлалт харах өнцөг нь үйлдвэрлэгдсэн 100 бүтээгдэхүүн тутамд гарах гологдлын тоо байсан бол Нийт Чанарын Удирдлагад хийгдэх хэмжилт нь адил боловч 1,000,000 бүтээгдэхүүн тутам дахь алдааг илрүүлэх хэмжилт хийхийх уриалж эхэлсэн. Уламжлалт арга зүй