Posts

Showing posts from December, 2021

Онцгой байдалд бэлэн байх, онцгой байдлын эрсдэлийг үнэлэх

Image
Энэ сэдвийн талаар ISO45001:2018 болон ISO14001:2015 стандартын 8.2-р бүлэгт заадаг. Стандартын шаардлага нь онцгой байдалд бэлэн байх болон онцгой байдал учирсан тохиолдолд хариу үзүүлэх гэсэн 2 багц ажлыг шаарддаг. Энэ удаа бэлэн байдлыг хангахын тулд хийж болох эрсдэлийн үнэлгээний талаар товч оруулъя.  Энэ нь байгалийн гамшиг гэх зэрэг аливаа гэнэтийн хүчин зүйлээс болж байгууллагын үйл ажиллагаа доголдох, хэвийн горим алдагдах, авран хамгаалах үйл ажиллагаа болон нөхөн сэргээх үйл ажиллагаа шаардлагатай болох тохиолдлыг хэрхэн урьдчилан тооцоолж, бэлтгэл хангах вэ гэдэг талаар юм.  1. Онцгой байдал гэж юу вэ?  Онцгой байдал = Хүлээгдээгүй, гэнэтийн, аюултай, яаралтай хариу арга хэмжээ шаардсан нөхцөл байдал. Түүнийг олон нийтэд хамааралтай ба байгууллагад хамааралтай гэж хоёр ангилна.  Дараах Онцгой байдлын аюулын төрөл байдаг: (АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Удирдах Газар) 2. Онцгой байдалд бэлэн байх, хариу үзүүлэх чадвартай байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?  Юуны түрүүнд аливаа