Posts

Showing posts from October, 2019

Хүнсний аюулгүй байдлын ISO22000:2018 стандарт

Аюулгүй байдлын бас нэгэн чухал сэдэв бол Хүнсний аюулгүй байдал. Монгол Улсад энэ талаарх хяналтыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн стандартыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Олон улсын стандартчиллын байгууллагаас гаргасан ISO22000 стандарт 2018 онд шинэчлэгдсэн бөгөөд ISO9001 стандарттай уялдуулан сайжруулсан. Энэхүү стандарт нь байгууллагуудад хэрхэн сонирхогч талуудаа тодорхойлох, тэдэнтэй холбоотой ямар эрсдэл ба боломжууд байгааг таньж мэдэх, бизнес төлөвлөлтөндөө анхаарах, үйл ажиллагааны процессын болон стратегийн эрсдэл, орчны эрсдлээ хэрхэн илрүүлж үнэлэх, эрсдэлтэй цэг ба эрсдэлтэй хязгаарын хяналтыг хэрхэн тогтоох, хэрэгжилтэндээ хэрхэн мониторинг хяналт хийх зэрэг менежментийн шат дараатай ажлуудыг стандартчилж өгснөөрөө давуу талтай. Энэ удаад Хоол хүнсний бүтээгдэхүүний 4 төрлийн аюулын мэдээллийг хүргэе: 1. Биологийн аюул. Хүнсэнд аливаа хүсээгүй микро элементүүд бий болсноор хүнсийг бохирдуулах боломжтой. Агаар, ус, амьтан, хүний биед байда