Posts

Showing posts from November, 2023

Танай байгууллага ISO 14004 & ISO 14002 стандартыг хэрэглэдэг үү? 😁

Image
Байгаль орчны менежментийн ISO 14001 стандарт нэвтрүүлж байгаа бол заавар стандартуудыг нь хэрэглэхийг зөвлөж байна. Олон арван дэд стандарт бий шүү. 14001 бол зөвхөн шаардлага стандарт бөгөөд маш ерөнхий, зааврыг нь уншихгүйгээр ойлгож хэрэглэх хэцүү, бас дутуу зүйлс их үлдээдэг. 🤓 ISO 14004 стандарт жишээ нь ISO 14001-г хэрэгжүүлэх заавар нь байдаг. Бүлэг бүрийг юу гэж ойлгох, ямар баримт бүрдүүлбэл зохих, зөвлөх ба аудитор нь ямар нотлох баримтыг үзэх ёстойг уншиж болно. 🤩 🌎 Мөн ISO 14002-1:2019 стандарт бол Байгаль орчны тодорхой нэг сэдвийн хүрээнд байгаль орчны асуудал, нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх тухай ISO 14001-г хэрэглэх заавар стандарт байдаг. 🌎 Тус стандартын 4.2-р бүлэгт өөрийн үйл ажиллагаанд хамааралтай байгаль орчны чухал асуудлыг сонгон авч, суурь үзүүлэлтүүдээ хэмжихийг заадаг. Түүнд үндэслэн юуг хэзээ хэрхэн сайжруулах тухай зорилтоо тогтоох боломжтой юм. 🌎 4.3-р бүлэгт нь байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулахын тулд байгууллага бүтээгдэхүүний дизайнаа өөр