Танай байгууллага ISO 14004 & ISO 14002 стандартыг хэрэглэдэг үү? 😁

Байгаль орчны менежментийн ISO 14001 стандарт нэвтрүүлж байгаа бол заавар стандартуудыг нь хэрэглэхийг зөвлөж байна. Олон арван дэд стандарт бий шүү. 14001 бол зөвхөн шаардлага стандарт бөгөөд маш ерөнхий, зааврыг нь уншихгүйгээр ойлгож хэрэглэх хэцүү, бас дутуу зүйлс их үлдээдэг. 🤓


ISO 14004 стандарт жишээ нь ISO 14001-г хэрэгжүүлэх заавар нь байдаг. Бүлэг бүрийг юу гэж ойлгох, ямар баримт бүрдүүлбэл зохих, зөвлөх ба аудитор нь ямар нотлох баримтыг үзэх ёстойг уншиж болно. 🤩

🌎 Мөн ISO 14002-1:2019 стандарт бол Байгаль орчны тодорхой нэг сэдвийн хүрээнд байгаль орчны асуудал, нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх тухай ISO 14001-г хэрэглэх заавар стандарт байдаг.
🌎 Тус стандартын 4.2-р бүлэгт өөрийн үйл ажиллагаанд хамааралтай байгаль орчны чухал асуудлыг сонгон авч, суурь үзүүлэлтүүдээ хэмжихийг заадаг. Түүнд үндэслэн юуг хэзээ хэрхэн сайжруулах тухай зорилтоо тогтоох боломжтой юм.
🌎 4.3-р бүлэгт нь байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулахын тулд байгууллага бүтээгдэхүүний дизайнаа өөрчлөх, үйлдвэрлэлийн урсгал ба ашигладаг материалуудаа солих, гүйцэтгэл хэмжих хянах арга, багаж хэрэгслээ сонгох, хүмүүсээ сургах, гадна талд баталгаа өгөхийн тулд авах арга хэмжээг зааварладаг.
🌎 4.3.3-р бүлэгт нь байгаль орчны асуудал, нөлөөллийн үнэлгээг хийхдээ эрсдэлийн хүчин зүйлсийг зөв сонгох, оноогоо зөв өгч тоон аргаар үнэлэх, технологийн шийдлүүдийг эко үйл ажиллагаатай болоход ашиглах тухай өгүүлнэ.
🌎 5.1-р бүлэгт нь Байгаль орчны зорилтоо тогтоохдоо хэрхэн стратегийн, тактикийн болон үйл ажиллагааны түвшинд зорилтыг тогтоох, хугацааны интервалыг зөв сонгох талаар,
мөн сонирхогч талуудад шийдвэрийн мод ашиглан зорилтоо сонгох тухай зааварладаг. Жишээ болгоод, зураг хавсаргав.


🌎 5.3.1-р бүлэгт үйл ажиллагаандаа байгаль орчны хяналт тогтоохын тулд ашиглах ёстой хяналтын эрэмбийг санал болгодог. Эко биш үйл ажиллагаа эсвэл асуудлыг бүр хэрэгжүүлэхээ болих, материал эсвэл процессыг аюул багатайгаар орлуулах, сөрөг нөлөө үзүүлэх элементийг инженерингийн аргаар хязгаарлах буюу хянах, хүнээс хамаарах алдааг захиргааны аргаар хянах гэсэн 4 шатлалтай.


😊 За, цаашлаад мониторинг хэмжилтийг Стратеги, Тактик, Үйл ажиллагааны түвшинд хэрхэн хийх, гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх тухай тодорхой тусгасан.

🌎ISO 14002 нь цуврал стандарт бөгөөд Байгаль орчны стандартуудыг боловсруулдаг ISO Олон улсын стандартчиллын байгууллагын техникийн хороо ISO/TC 207/SC 1 эдгээрийг боловсруулан гаргаж буй. Дараах дэд стандартууд бий:

ISO 14002-2 Усны хэрэглээний заавар
ISO 14002-3 Цаг уурын өөрчлөлтөнд хариу үзүүлэх заавар
ISO 14002-4 Нөөцийн хэрэглээ ба хаягдлыг шийдвэрлэх заавар

Шинжлэх ухааны үндэслэлтэй, заавар стандартууд, аргачлалууд байгаа тул дураараа хэмжих үзүүлэлт сонгож, дутуу тайлагнах, дутуу эрсдэл үнэлэх асуудлыг арилгамаар байна, Монголчууд аа. Тогтвортой хөгжлийн стандартууд мөн энэ тал руу хөгжиж, хүлээн зөвшөөрөгдсөн хэмжих үзүүлэлтийг л сонгодог, түүнд нь итгэдэг байдал ихэсч байна. 🙂

Байгаль орчны стандарт нэвтрүүлж хэрэгжүүлдэг гэдэг нэртэй боловч ингэж бодитоор үр дүн гаргадаггүй, хөндлөнгийн үнэлгээчид ирээд үзэхэд байгаль орчны амлалт нь худал байгаа үзэгдэл олон улсад газар авч байгааг бид "Ногоон тархи угаалт" бюу Greenwashing гэдэг. 🙃

Тиймээс заавар стандартуудыг бүрэн хэрэглэдэг эсэхээ эргэн нэг хянаад, дутуу байвал ирэх жилд нэмж сурч судлах, хэрэгжүүлэхээр зориорой. 😊

Эдгээр стандартын тухай дараах хуудаснаас уншиж болно: https://committee.iso.org/sites/tc207sc1/home/projects/ongoing/iso-14002.html

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?