Posts

Showing posts from December, 2020

ISO/PAS 45005:2020 - COVID-19-н үед аюулгүй ажиллах нь - Олон улсын стандарт батлагдлаа

Image
  COVID-19 цар тахлын үеэр бүх төрлийн байгууллаг уу д ажилчдынхаа болон  бусад  хамааралтай  талуудынхаа   аюулгүй байдал, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг ханган ажиллах менежментийн заавар стандарт ISO/PAS 45005:2020 стандарт олон улсад батлагдан гарлаа.

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?

Image
ISO9001, ISO45001 гэх зэрэг стандартын 9.1-г хэрэгжүүлэхийн тулд ямар дарааллаар, юу хийх ёстой вэ? гэж нэг сурагч маань асууж байсан юм. Хариуг блогтоо оруулах гээд амжилгүй явсаар удаачихлаа. Гэхдээ, эхний нийтлэл оруулъя. Дараа нь үлдсэн 3 сэдвийг тусад нь танилцуулах болно оо. Хэрэгтэй мэдээлэл өгнө гэж найдаж байна.  ОРШИЛ. ГҮЙЦЭТГЭЛ ХЭМЖИХ ТУХАЙ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА - ISO СТАНДАРТААР ISO9001 болон бусад менежментийн стандартыг нэвтрүүлж байгаа байгууллагад нийтлэг ажиглагддаг нэг дутагдал бол Гүйцэтгэлийн хэмжих үзүүлэлтээ эрсдэлтэй цэгийн хяналттайгаа уялдуулдаггүй, процесстойгоо уялдуулдаггүй, эсвэл ямар үр дүнд хүрэх зорилгоор хэмжиж, хянах гэж буйгаа урьдчилан төлөвлөхгүйгээр KPI, MPI, KRI үзүүлэлтүүд тодорхойлсон байдаг.  Үүний уршиг нь,  1-рт бодит амьдралд хэзээ ч ашиглагддаггүй хэмжих үзүүлэлттэй болох,  2-рт хэмжээд үнэлсэн ч үр дүнг нь юунд ашиглах, системийг сайжруулахад яг хаана нь хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх явдал.  Ердөөс менежментийн систем гэдэг бол "Хүн нэг