Posts

Showing posts from March, 2017

Зөвлөх үйлчилгээний моделиуд

Өмнө дурдсанчлан, зөвлөх үйлчилгээндээ ашиглахаар сонгосон модель нь төслийн үр дүнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Голлон ашиглагддаг гурван модель бол эмч-өвчтөний, процессын, худалдан авалтын зөвлөх үйлчилгээ байна. 1. Эмч-өвчтөний модель гэдгийг ашигласан тохиолдолд зөвлөхүүд тухайн харилцагчийнхаа үйл ажиллагаанд оношилгоо хийж, өвдөж шаналгаж буй хэсгийг нь эмчилж өгдөг ( Kubr, 2002; Baaij, 2014; Kubr, 1996 as cited by Ajmal, Nordstoem and Helo, 2008; Szerniawska, 2007 as cited by O’Mahoney and Markham, 2013) . Өөрөөр хэлбэл, харилцагч байгууллагын ажилтнуудтай хамтралгүйгээр зөвлөх нь дангаараа тодорхой үнэлгээ, туршилт, ажиглалтуудыг хийж, хаана юу ажиллахгүй байгааг илрүүлэн, алдааг хэрхэн арилгах аргыг зааж өгч хийлгэдэг гэсэн үг. Үүний нэг түгээмэл хэлбэр бол аж ахуйн нэгж байгууллагуудад хийж өгдөг Зөрүүний шинжилгээ. Хэдийгээр зөрүүний шинжилгээг дагалдаж олон тооны нарийвчилсан шинжилгээнүүд хийгдэх ёстой ч одоогоор дан зөрүүний шинжилгээ л түгээмэл ашиглагддаг. Эн
Image
ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны зөвлөх үйлчилгээ 1. Зөвлөх үйлчилгээний төрөл Бид зөвлөх үйлчилгээ гэж нэг үгээр нэрлэн хэвшсэн боловч олон улсад 2 өөр англи үгээр ангилан нэрлэдэг. Эхнийх нь “консалтинг” буюу харилцагч хамтрагчиддаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, удаах нь “консалтанси” буюу тодорхой нэг салбарт мэргэшсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх (Оксфордын Толь Бичиг, 2016). Өөрөөр хэлбэл, ХАБЭМ-н асуудлаар дагнан зөвлөгөө өгдөг бол “консалтанси” үйлчилгээ үзүүлдэг байхад Монголчууд нийтлэг Консалтинг гэдгээр нэрлэх нь бий. За тэгээд, зөвлөх үйлчилгээ дотроо ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага бол менежментийн зөвлөгөө өгдөг байгууллага гэсэн ангилалд орох бөгөөд энэ нь:              “Зөвлөгөө авч буй байгууллагыг сайжруулахын тулд мэдлэг, арга зүй, хөрөнгийг             ашиглан тухайн байгууллагад үнэ цэнийг бий болгож буй байдал” (О’Махони ба Мархам, 2013, х11; Курнов ба Рэюүвид, 2003, х64; Аппэлбаум ба Стийд, 2003, х70;Кубр, 2002; Ажмал, Норд