Posts

Showing posts from December, 2023

Дэмингийн цикл, 14 үзүүлэлт, үхлийн 7 өвчний шинж тэмдэг

  2024 оны 1 сарын 1. Амьдралын нэгэн жил өнгөрч, гариг дэлхий замаараа тойрон эргэлдсээр... Бидний амьдрал бас зогсолтгүй үргэлжилж, тэгэхдээ таталцаж түлхэлцсэн энергийн урсгал дунд байнгын хөдөлгөөн хувьсал дунд хөвөрсөөр буй... Улс орон, байгууллага, өрх гэрийн түвшинд цагийн хүрд эргэх тутам бид шинэ цаг үе, шинэ асуудалтай нүүр тулсаар, тэр бүгдээн шийдсээр л байна ☺️ Байнгын сайжруулалтын энэ урсгал хөдөлгөөн дунд өрнөж байдаг бидний амьдралын явц бизнес, төр, төрийн бус, иргэний нийгмийн бүхий л байгууллагын хувьд ч мөн адил өөрийн гэсэн зарчимтайгаар хэрэгждэг болохыг В.Э.Дэминг (Виллиам Эдвардс Деминг, 1900-1993) Чанарын менежментийн салбарт тунхаглаж үлдээснээрээ алдартай. Түүний академик ертөнцөд оруулсан гол хувь нэмэр нь: Менежментийн зохистой зарчмуудыг хэрэгжүүлсэнээр байгууллагууд чанараа дээшлүүлэхийн хамт хэрэгцээгүй зардлуудаа бууруулах боломжтой. Түүний гол түлхүүр нь байнгын сайжруулалт хийх практик бөгөөд аливаа үйл ажиллагааг хэсэг бүлгээр нь ангилж биш, нэгдсэ