Posts

Showing posts from April, 2019

Компанийн нийгмийн хариуцлага - Төр болон хувийн хэвшлийн уялдааг хангах олон улсын сайн туршлага, стандартууд

2018 оны 1 сарын 18-нд зохион байгуулагдсан Компанийн нийгмийн хариуцлагын Үндэсний IV форумд танилцуулсан илтгэлээ орууллаа. Тогтвортой хөгжил гэдэг нь Эдийн засаг, Нийгэм, Хүрээлэн буй орчны тэнцлийг хадгалсан хөгжил юм. Аливаа бизнес, улс орон, төр засг ийн байгууллагууд энэ 3 үзүүлэлтийн аль нэгийг нь алдагдуулах, эсвэл балансыг барихгүй хөгжсөнөөр тухайн нэг бизнесийн байгууллага болон улс орон өөрөө цаашид тогтвортой хөгжиж чадах эсэх асуудал яригддаг. Мөн нөгөө талаас тогтвортой хөгжлийг эрхэмлэгч аливаа тал өөрийн ирээдүйг баталгаатай, урт хугацааны бодлоготой, нийгмийн бүхий л талд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж, өөрийн зорилгодоо хүрэх боломжтой байдаг. Ийм байдлаар бизнесийн байгууллагууд хөгжих, түүнийг нь төрөөс дэмжсэн дэд бүтэц ажиллуулах, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагууд нь мөн энэ талаар соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл түгээж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлага өнөөгийн Монгол Улсад тулгараад байгаа билээ. Энэ асуудлыг бид 2018 оны