Компанийн нийгмийн хариуцлага - Төр болон хувийн хэвшлийн уялдааг хангах олон улсын сайн туршлага, стандартууд

2018 оны 1 сарын 18-нд зохион байгуулагдсан Компанийн нийгмийн хариуцлагын Үндэсний IV форумд танилцуулсан илтгэлээ орууллаа.

Тогтвортой хөгжил гэдэг нь Эдийн засаг, Нийгэм, Хүрээлэн буй орчны тэнцлийг хадгалсан хөгжил юм. Аливаа бизнес, улс орон, төр засгийн байгууллагууд энэ 3 үзүүлэлтийн аль нэгийг нь алдагдуулах, эсвэл балансыг барихгүй хөгжсөнөөр тухайн нэг бизнесийн байгууллага болон улс орон өөрөө цаашид тогтвортой хөгжиж чадах эсэх асуудал яригддаг. Мөн нөгөө талаас тогтвортой хөгжлийг эрхэмлэгч аливаа тал өөрийн ирээдүйг баталгаатай, урт хугацааны бодлоготой, нийгмийн бүхий л талд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж, өөрийн зорилгодоо хүрэх боломжтой байдаг. Ийм байдлаар бизнесийн байгууллагууд хөгжих, түүнийг нь төрөөс дэмжсэн дэд бүтэц ажиллуулах, олон нийтийн болон мэргэжлийн байгууллагууд нь мөн энэ талаар соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл түгээж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлага өнөөгийн Монгол Улсад тулгараад байгаа билээ.

Энэ асуудлыг бид 2018 оны форумаар хөндөн тавьж, Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, үүнд анхаарал тавьдаг Мэргэжлийн болон Бизнесийн байгууллагууд, Төрийн байгууллагуудыг хамтруулан хэлэлцүүлж байсан. Энэ форум 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурал, Засгийн Газар, Мэргэжлийн байгууллагууд, Бизнесийн байгууллагууд ба тэдний төлөөлөл болсон холбоодын оролцоотойгоор өргөн хүрээнд хэлэлцэгдэж, Үндэсний V форум зохион байгуулагдах гэж байна. Удахгүй энэ жилийн мэдээллийг оруулна.


Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?