Хүнсний аюулгүй байдлын ISO22000:2018 стандарт

Аюулгүй байдлын бас нэгэн чухал сэдэв бол Хүнсний аюулгүй байдал. Монгол Улсад энэ талаарх хяналтыг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн стандартыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ.

Олон улсын стандартчиллын байгууллагаас гаргасан ISO22000 стандарт 2018 онд шинэчлэгдсэн бөгөөд ISO9001 стандарттай уялдуулан сайжруулсан. Энэхүү стандарт нь байгууллагуудад хэрхэн сонирхогч талуудаа тодорхойлох, тэдэнтэй холбоотой ямар эрсдэл ба боломжууд байгааг таньж мэдэх, бизнес төлөвлөлтөндөө анхаарах, үйл ажиллагааны процессын болон стратегийн эрсдэл, орчны эрсдлээ хэрхэн илрүүлж үнэлэх, эрсдэлтэй цэг ба эрсдэлтэй хязгаарын хяналтыг хэрхэн тогтоох, хэрэгжилтэндээ хэрхэн мониторинг хяналт хийх зэрэг менежментийн шат дараатай ажлуудыг стандартчилж өгснөөрөө давуу талтай.

Энэ удаад Хоол хүнсний бүтээгдэхүүний 4 төрлийн аюулын мэдээллийг хүргэе:

1. Биологийн аюул.
Хүнсэнд аливаа хүсээгүй микро элементүүд бий болсноор хүнсийг бохирдуулах боломжтой. Агаар, ус, амьтан, хүний биед байдаг эдгээр бичил биетүүд нь ашигтай ба ашиггүй гэж байдаг ба ашиггүй элементүүд ихээр агуулагдсан хоол хүнс нь өвчлөл үүсгэх эрсдэлтэй байдаг.

2. Химийн аюул.
Хүнсэнд аливаа химийн бодисын агууламж орсноор хүсээгүй үр дүнд хүргэнэ. Хүнсний бүтээгдэхүүн өөрөө хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс үүдэн химийн урвалд орж өөрчлөгдөж болох ба урт хугацаанд хадгалахын тулд нэмэлтээр хийдэг химийн бодисууд, шавж устгадаг хор зэрэг нь хүнсэнд цэвэрлэгдэхгүй орвол энэ төрлийн аюулыг бий болгодог.

3. Физик аюул.
Физик буюу биетээр бохирдуулагч нь, нэг бол хүнсэнд өөрт нь агуулагддаг, нэг бол гаднаас хүнсэнд ордог. Жишээлбэл, жимсний буюу самрын хальсыг ялгаж цэвэрлэхгүй бол физик бохирдуулагч болно. Мөн хүний үс, хумс, төмөр болон пластик зүйл хүнсэнд орох нь өөрөө  физик бохирдуулагч.

4. Харшлын аюул.
Хамгийн аюултай зүйл бол харшил үүсгэгч. Аливаа бүтээгдэхүүний агууламж, аюултай байдлаас хамаарч хүний дархлалын систем хэвийн бус ажиллан түүнийг эсэргүүцэж эхлэхэд харшил үүсдэг ба энэ нь насан туршийн эмгэг болж үлдэх магадлал их.

Тиймээс, хүнсний аюулгүй байдлын стандарт нэвтрүүлж буй байгууллагууд болон үүнд хяналт тавьдаг байгууллагууд Эрсдлийн удирдлагын тогтолцоонд сайтар анхаарч, ажиллуулах, эрсдэлтэй цэг ба эрсдэлтэй хязгаарыг тогтоон, хяналтанд авч байх шаардлагатай. Энэ талаар ISO22000:2018 стандартад дэлгэрэнгүй тусгадаг ба PRP, OPRP, HACCP, CCP гэх зэрэг аюулыг хянах аргуудыг бий болгон хэрэглэхийг зөвлөдөг.

ISO22000 стандарт ба FSSC ISO22000 гэдэг хоёр тусдаа стандарт байгаа ба хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хүнсний бүтээгдэхүүний сав баглаа үйлдвэрлэн нийлүүлэгч гэдэг 2 ангиллаар мөн өөр өөр шаардлагууд тавигдана.

Дэлгэрэнгүйг ISO22000 стандартын сургалтаас сураарай. :)

#MSCS #www.mscs.mn

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?