Онцгой байдалд бэлэн байх, онцгой байдлын эрсдэлийг үнэлэх

Энэ сэдвийн талаар ISO45001:2018 болон ISO14001:2015 стандартын 8.2-р бүлэгт заадаг. Стандартын шаардлага нь онцгой байдалд бэлэн байх болон онцгой байдал учирсан тохиолдолд хариу үзүүлэх гэсэн 2 багц ажлыг шаарддаг. Энэ удаа бэлэн байдлыг хангахын тулд хийж болох эрсдэлийн үнэлгээний талаар товч оруулъя. 


Энэ нь байгалийн гамшиг гэх зэрэг аливаа гэнэтийн хүчин зүйлээс болж байгууллагын үйл ажиллагаа доголдох, хэвийн горим алдагдах, авран хамгаалах үйл ажиллагаа болон нөхөн сэргээх үйл ажиллагаа шаардлагатай болох тохиолдлыг хэрхэн урьдчилан тооцоолж, бэлтгэл хангах вэ гэдэг талаар юм. 

1. Онцгой байдал гэж юу вэ? 

Онцгой байдал = Хүлээгдээгүй, гэнэтийн, аюултай, яаралтай хариу арга хэмжээ шаардсан нөхцөл байдал. Түүнийг олон нийтэд хамааралтай ба байгууллагад хамааралтай гэж хоёр ангилна. 


Дараах Онцгой байдлын аюулын төрөл байдаг:


(АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Удирдах Газар)


2. Онцгой байдалд бэлэн байх, хариу үзүүлэх чадвартай байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? 

Юуны түрүүнд аливаа гүйцэтгэлийн ажил сайтар бэлтгэсэн төлөвлөгөө, арга  зүй, журамтай байхгүй бол эмх замбараагүй, үүрэг хариуцлага тодорхойгүй байдаг. Иймээс, онцгой байдалд бэлэн байх тухай журмыг үйл ажиллагаандаа хэрэглэхээр бэлтгэхийг зөвлөж байна. Ингэхдээ, танай үйл ажиллагаанд ямар нөхцөл тохиолдож болзошгүй вэ, тэдгээрт хариу үзүүлэх чадавхи нь байна уу, гэдгээ үнэлж үзэх хэрэгтэй. Хэрвээ танай байгууллага 1-ээс дээш байршилд үйл ажиллагаа явуулдаг (салбар байршилтай) бол байршил тус бүрт тусад нь үнэлгээ хийнэ. 

Энэ талаар BS OHSAS18004:2008 стандартын Хавсралт 1-т заасан байдаг: 

I.1.2. Онцгой байдалд бэлэн байх, хариу үзүүлэх журам нь бизнесийг сэргээх буюу үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй уялдсан байна. 

Хавсралт 1, ББ. Онцгой нөхцөл байдлаа тодорхойлохдоо, ноцтой гэмтэл, өвчлөлд хүргэж болох осол ба осолд дөхсөн тохиолдол, гал ба дэлбэрэлт, аюултай бодис ба хий алдагдах, байгалийн гамшиг ба цаг агаарын хүчин зүйл, дулаан ба цахилгаан хангамж алдагдах, цар тахал, тахалт өвчин, түүний улмаас үүдсэн хорио цээрийн орчин нөхцөл, нийгмийн үймээн самуун, терроризм, устгах сөнөөх зорилготой хорлон сүйтгэх үйл ажиллагаа, ажлын байрны үймээн самуун, дүрмийг бөөнөөр зөрчих, бослого хөдөлгөөн, үйл ажиллагаанд чухал тоног төхөөрөмжийн гэнэтийн алдаа доголдол, авто замын осол зэргийг багтаана. 

I.2.3 Онцгой байдлын нөхцлүүдийн жагсаалтыг гаргаж, түүнээс хүнд болон үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийн зэргийг нь тогтоож, хүлээн зөвшөөрч болохооргүй өндөр эрсдэлийг нь онцгой байдалд хариу үзүүлэх төлөвлөгөөнд тусгана. 

I.1.2. Онцгой байдал нь зарим газарт энгийн хөнгөн арга хэмжээ шаардсан байхад зарим газарт илүү том цар хүрээтэй, хүндрэлтэй процесс шаардаж болно. Иймд, байршил бүрийн онцлогийг харгалзаж, тус бүрийн онцлогт тохирсон байдлаар төлөвлөгөө гаргасан, ажилтнуудад ойлгуулсан байна. 

I.2.1. Онцгой байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд, настай иргэд, архаг суурь өвчтэй ажилтнууд, ажлын байранд байсан хэрэглэгч, үйлчлүүлэгч, зочид, орчин тойрны хөршүүд, өнгөрөн явж байсан олон нийтийн гишүүд зэрэгт аврах ажиллагааны ямар хэрэгцээ үүсэх, хэрхэн тэр хэрэгцээг хангах талаар тодорхойлсон байна. 

I.2.1 Онцгой байдлын үед аливаа журам, арга зүйн заавар нь тог тасалдалт, сүлжээ тасалдалт, эвдрэл сүйрэл үүссэнээс хамааран электрон хэлбэрээр унших боломжгүй болдог. Иймд, арга зүйн баримт бичгүүд нь хэвлэмэл байдлаар, онцгой байдлын болон мэргэжлийн байгууллагуудад уншигдахуйц байдлаар тараагдан, байршлуудад байрлуулагдсан байна. 

I.1.2. Онцгой байдал нь зарим газарт энгийн хөнгөн арга хэмжээ шаардсан байхад зарим газарт илүү том цар хүрээтэй, хүндрэлтэй процесс шаардаж болно. Иймд, байршил бүрийн онцлогийг харгалзаж, тус бүрийн онцлогт тохирсон байдлаар төлөвлөгөө гаргасан, ажилтнуудад ойлгуулсан байна. 

I.2.2. Онцгой байдлын үе нь хэвийн үйл ажиллагааны үеэр үүсэх, эсвэл ажиллаагүй үед үүсэх, хэвийн бус үйл ажиллагааны үеэр үүсэх нөхцлүүдийг нь тусад нь харгалзаж, тоног төхөөрөмжүүдийг аюулгүй унтраах, асаах, сэргээх, аюул учрахад цоожлох пайзлах системтэй байх, аливаа барилга байгууламжийн засвар үйлчилгээ, нурангийг ухаж зайлуулах, галын аюулаас сэргийлж ажиллах талаар тусгана. (Ингэхдээ, байгууллага ба түүний ажилчид, тоног төхөөрөмж, ажлын заавар ба ажиллах арга барил, бодит барилга байгууламж, орчныг харгалзах)

I.2.3. Онцгой байдлын төлөвлөгөөндөө, гол анхаарлыг аюулын үр дагаврыг хэрхэн хамгийн бага байлгах, хүн болон байгууллагыг хэзээ хэрхэн нөхөн сэргээх асуудалд хандуулна. 

I.2.4. 
Онцгой байдалд хариу үзүүлэх журам боловсруулахдаа, дараах нөхцөл байгаа эсэх, чадавхитай эсэхийг харгалзан тусгах шаардлагатай. Эдгээрийг байршил тус бүрийн онцлогт суурилан тодорхойлно: 
  • Аюултай материал хадгалдаг байршил, бүртгэл, 
  • Байршлын тоо, тэдгээр тус бүрт байгаа хүний тоо, 
  • ХЭМАБ-д нөлөөлж болох ноцтой асуудлууд, 
  • Онцгой байдлын сургалтыг хэдэн хүнд нь өгсөн, 
  • Онцгой нөхцөл байдал үүссэн болохыг хэн тодорхойлох, хэрхэн хянах, 
  • Эмнэлгийн тусламжийн тоног төхөөрөмжийн бүртгэл, бэлэн байдал, анхны тусламжийн хэрэгслүүдийн хангалт ба бэлэн байдал, 
  • Анхдагч болон хоёр дагч хяналтын системүүд, 
  • Аюултай материалын хяналтын системүүд, 
  • Гал илрүүлэх болон устгах системүүд, 
  • Байгууллагын онцгой байдлын хүч ирэх хугацаа, нөөц, ур чадвар, 
  • Орон нутгийн онцгой байдлын үйлчилгээний хүч ирэх хугацаа, нөөц, ур чадвар, одоо хэрэгждэг журам, 
  • Хуулийн болон бусад шаардлагууд, 
  • Өмнөх онцгой нөхцөл байдалд хариу үзүүлж байсан туршлага. 
I.2.4. Онцгой байдлын үүрэг хуваарилсан ажилтнуудыг томилсон боловч, тухайн нөхцөлд тэдгээр ажилтнууд байхгүй тохиолдолд хэрхэх тухай нөөцтэйгөөр төлөвлөнө. 
Онцгой байдлын үүрэг хуваарилсан ажилтнуудыг томилохдоо дараах үүргүүдийг тусгана: 
  • Ерөнхий хариуцлага хүлээж, стратегийн шийдвэр гаргах багийн ахлагч, 
  • Хэрэгтэй бодит нөөцийг хариуцан хангах үүрэг бүхий нөөцийн хариуцагч, 
  • Аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж үзүүлэх ажилчид, хүний нөөцийн ажилтан, 
  • Мэдээлэл хариуцсан ажилтан, онцгой байдлын газарт болон арын оффист мэдээлэл дамжуулах хүн, 
  • Бүх шийдвэр, шийдэл, үйл хөдлөлийн бүртгэлийг хөтлөх хүн. 
Эдгээр ажилчдыг тус бүрийнх нь үүргийг хэрэгжүүлэх чадварт сургаж, дадлагажуулна.  


3. Онцгой байдалд бэлтгэх үе шат? 

Эхлээд, дараах нөхцөл  өөрийн байгууллагад байгаа эсэх, байвал аль байршилд аль нөхцөл үүсч болзошгүйг тодорхойлох хэрэгтэй:



Ингэхдээ, дараах шатлалын дагуу ажиллана: 

Эндээс харахад, өөрт хамааралтай онцгой нөхцөл байдлуудыг тодорхойлсоны дараа тэдгээр аюул нь бодитоор учрах магадлал, учирлаа гэхэд хэр хэмжээний хохирол учруулах вэ гэдгийг тооцоолж, эрсдэлийн үнэлгээ хийнэ. Эндээс, өндөр эрсдэлтэй цэгүүдийг сонгон авах зорилготой ба эдгээр аюул эрсдэлээс хамгаалах төлөвлөгөө боловсруулж, бэлтгэл хангах шаардлагатай гэсэн үг. Энэ төрлийн эрсдэлийн үнэлгээг олон улсад Онцгой байдлын эмзэг байдлын үнэлгээ хийх буюу эрсдэлийн зэргийг тодорхойлох гэж нэрлэдэг:


Эрсдэлтэй цэгийг тодорхойлсон бол хариу арга хэмжээг төлөвлөнө. Гэхдээ, гол эрсдэлтэй цэгээ зөв сонгож авах нь онцгой байдалд хариу үзүүлэх арга хэмжээний 80%-н ажлыг бүрдүүлдэг. Үйл явцыг газар дээр хэрэгжүүлэх нь төлөвлөгөөг дагах тухай асуудал учир, төлөвлөгөө нь бүрэн зөв гарах, хэн юу хийх ёстойг зөв зааж өгөх нь маш чухал. Хэрэв толгойгоо олохгүй бол хөлөө олохгүй гэдэг шиг, яаж ажиллах аргаа мэдэхгүй бол түүнийг хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг. Иймд, дараах аргыг ашиглаад, хийх ажлаа тодорхойлохыг АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Удирдах Газар санал болгодог. 

Кайзерын Аюулын Эмзэг Байдлын Үнэлгээний арга: HVA (Hazard Vulnerability Assessment)


Ингээд, төлөвлөгөө гаргахдаа дараах алхмуудыг бүрэн тооцоолж хийх хэрэгтэй: 


4. Эрсдэлийг үнэлэх маягтын жишээ

Эрсдэлийг үнэлнэ гэдэг нь их чухал алхам байгааг дээр дурдсан. Үнэлгээ дутуу, буруу хийгдвэл юу хийхээ төлөвлөж чадахгүй, төлөвлөгөө буруу дутуу бол танай байгууллага онцгой байдал үүсэхэд нэрвэгдэж хохирно, урьдчилсан ямар ч бэлтгэл ажил хангаагүй байх болно, аюул учирсаны дараа ч хэн хэрхэн ажиллахаа мэдэхгүй хэцүүднэ гэсэн үг. 

Тиймээс, эрсдэлийг үнэлэх маягтын нэг хоёр жишээ оруулав. Энэ аргын хувьд, эхний баганад тохиолдож болох гамшиг, хүний үйлдэл эсвэл технологийн алдааны төрөл байгаа. Тухайн аюул тус бүрт, босоо тэнхлэгт учирч болох аюулаас ямар хохирол учрах вэ, учрах магадлал хэр өндөр вэ гэдгийг онооны утга харгалзуулан сонгоно. Үүний дараа, тухайн аюулд бэлтгэсэн байгаа түвшин, бэлтгэл хангасан байдалдаа туршилт (үзүүлэх сургуулилалт) хийсэн байдал, гадны тусламж үйлчилгээ ир амжих түвшин зэргийг мөн оноо өгч үнэлнэ. Ингээд, нийт үзүүлэлтээс эрсдэлийн зэргийг 0-100%-р ангилан тогтооно. 

Байгалийн гамшигт хийх үнэлгээний маягт: 

Хүний шалтгаант үйлдэлд хийх үнэлгээний маягт: 


Технологийн аюулд хийх үнэлгээ: 


За, энэ аргаа ашиглаад, онцгой байдлын эрсдэлийн үнэлгээгээ хийгээд үзээрэй. :) 



Эх үүсвэр: 

Үнэлгээний аргууд: https://asprtracie.hhs.gov/technical-resources/3/hazard-vulnerability-risk-assessment/1

http://www.epsamerica.com/services/risk-hazard-vulnerability-assessment/

https://www.calhospitalprepare.org/hazard-vulnerability-analysis 
















Comments

Post a Comment

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?