Их Британи ба Монгол Улсын Хөршийн эрхийн тухай хуулиудын харьцуулалт

1. Хөршийн эрхийн тухай хуулийн танилцуулга

Их Британи: Англи ба Уэлс 
Хөршийн эрхийн тухай хууль гэж орчуулагдаж байгаа The tort of nuisance гэдэг ойлголт нь 'Tort law' буюу хүнийг бусдын муу үйлээс хамгаалдаг төрлийн хуулиудын нэг юм. Нийтлэг хуулийн системтэйгийн хувьд Их Британи улс нь олон нийтийн эрх ашиг, хувь хүний эрүүл аюулгүй амьдрах эрхийг ийм төрлийн хуулиудаар хамгаалдаг. Хотжилт үйлдвэржилт ихээр хөгжих явцад бүх нийтийн эрх ашгийг хангахдаа хэн нэг хувь хүний эрхийг хөндөхгүй байх, мөн нөгөө талаар хэн нэг хувь хүн нь өөрийн эрхийг эдэлж байна гэдэг нэрийдлээр бусад хүнийг хохироохгүй байх шаардлага зүй ёсоор үүссэн учир Хөршийн эрхийн тухай хуулийг чанд мөрдөж, хэрэгжүүлдэг. Анхандаа энэхүү хууль нь газрын эздийн эрх ашгийг хөндөж, газраа тааламжтай байдлаар ашиглахад нь саад болж буй хууль бус нөхцөл байдлаас тухайн өмчийн эздийг хамгаалах зорилгоор үүсч байжээ (Брийн, 2014; Корнеллын Их Сургуулийн Хуулийн Сургууль, no date; Хорзэй ба Раклэй, 2015a). Хөршийн эрх хэмээн орчуулагдаж буй боловч үнэндээ өргөн утгатай. Бусдад саад болохгүй, бусдыг хохироохгүй байх тухай хууль юм. Орчуулгын хувьд "хөршийн эрх" гэдэг үгийг цаашид ашиглаж явах ба энэ ойлголт нь Nuisance буюу бусдад саад болохгүй, бусдыг хохироохгүй байх тухай хууль гэдгийг уншигч та бүхэн орхилгүй бодолцож уншаарай. 
Бусдыг хохироохгүйгээр хөрш болон амьдрах шаардлагыг хуульчилсан энэхүү хууль нь Хувийн ба Олон нийтийн хөршийн эрх гэсэн 2 төрөлтэй (Вольф ба Станлэй, 2010; Ховард гэх зэрэг, 2015; Жоннэс, 2002; Гиликэр ба Бэквид, 2011). Гэвч, зарим төрлийн эрхийг хувийн ба олон нийтийн гэдэг аль аль ангилалд оруулдаг ба ихэвчлэн олон нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл нь эхлээд хувь хүний газрын ашиглалтын эрхийг зөрчих байдлаар илэрдэг учир энэ нь давхцсан утгаар хэрэглэгдэх тохиолдол бий. Үүнийг холимог хөршийн эрхийн зөрчил гэх ба Агаарыг бохирдуулах, Гол усыг бохирдуулах зэрэг нь үүний жишээ болно (Стеварт, 2006). Хувь хүний хөршийн эрх гэдэг нь ихэвчлэн хэн нэг хүнийг тухтай амьдрахад нь хөрш хажуу айл нь байнгын дуу чимээ, эвгүй буюу хортой үнэрээр саад болох зэрэг үйлдэл багтана. 
Өмнө дурдсанчлан, Их Британи нь Нийтлэг хуулийн системтэй орон бөгөөд энгийн үгээр тайлбарлавал, Парламентаас тогтоон гаргасан хууль (Act), Засгийн газраас тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан хууль (Laws and Regulations), Шүүхийн байгууллагаас тухайлсан кейс бүрт гаргасан хууль (Case law) гэж тусдаа байдаг. Парламентаас гаргасан хууль нь ерөнхий байдаг бөгөөд түүнийг салбар бүрт буулгаж, хэрэгжихүйц байдлыг хангасан дэд хууль, дүрэм журмыг Засгийн газраас гаргадаг, түүнийг хэрэгжүүлж байх явцад тухайн нэг нөхцөл байдал /кейс/-д онцлог байсны улмаас хэн нэг хүн, хүмүүс хохирохуйц байдал үүсээд байвал шүүх нь үүнийг авч үзээд, тухайн кейс бүрийн онцлогийг сайтар тайлбарласан хууль гаргах эрхтэй байдаг гэсэн үг юм. Шүүхээс ингэж гаргасан хууль нь олон нийтэд болон хувь хүн тус бүрт хүрч үйлчилж чаддаг, хуулийн цоорхойг Кейсийн хууль гаргаж, нөхөж чаддагаараа давуу талтай. 
Өнөө үед, олон нийтийн хөршийн эрхийн хуулиудыг Парламентаас баталж statute law болгох тохиолдол ихэсч байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэ хуулийн төрлөөр шүүхэд хэрэг мэдүүлэх эрх үүсч байгаа (Вилдэ, 2015; Мадэрсоул ба Ридлэй, 1999). 
Монгол Улс
Монгол Улс нь Иргэний хуулийн системтэй, тийм учраас шүүхээс гаргадаг кейсийн хууль гэж байхгүй. Тиймээс, Парламентаас батлан гаргадаг хуулиуд л байдаг бөгөөд засгийн газрын зүгээс дүрэм журам, тогтоол батлан гаргаж, хэрэгжүүлдэг. Хөршийн эрхийн хувьд хувийн болон олон нийтийн эрхийн асуудлыг тусгайлан зохицуулсан хууль байдаггүй бөгөөд олон өөр хуулийн холбогдох заалтууд нь эдгээр асуудлыг хэсэгчлэн зохицуулж байна. Тухайлбал, "хөршийн эрх", "аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчныг хамгаалах үүрэг" гэх зэрэг заалтууд бий. Хөршийн эрхийн заалтуудыг агуулдаг гол хууль нь Иргэний хууль бөгөөд олон нийтийн эрх болон хүрээлэн буй орчны холбогдолтой асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль зохицуулж байна. Хувь хүний хөршийн эрх болон Олон нийтийн хөршийн эрх үүргийн талаар аль нэг хуульд ангилан тусгаагүй, агаарын бохирдол, гол усны бохирдол, хөрсний бохирдол зэрэг зэрэг олон нийтийн эрх ашгийг зөрчсөн тохиолдлууд байнга гардаг ч, дорвитой хуулийн арга хэмжээ авч, хохирсон хувь хүн, гэр бүл, хотхон, хотыг хамгаалсан сайн шийдлүүд гараагүй байна. 
Иргэний хуулийн 134-141-р бүлгүүд нь хөршийн эрхийн зохицуулалтыг агуулдаг. Хөршийн эрх гэдэг гарчгаасаа эхлээд энэхүү хууль нь хөршүүдийн эрхийн талаар өгүүлдэг бөгөөд хувь хүн, албан байгууллага, үйлдвэр, хоршоо, олон нийтийн зүгээс "бусдад саад болохгүйгээр амьдрах буюу үйл ажиллагаа явуулах", "бусдын эрх ашигт халдахгүйгээр өөрийн эрхийг эдлэх" зэрэг ойлголтыг тодорхой тусгаагүй орхигдуулсан байна. Олон нийтийн хөршийн эрхийн хувьд, асуудлыг цогцоор нь харж, хөршийн эрхийн төрлүүдийг тайлбарлан, тухай бүрийг зохицуулсан хууль байхгүй бөгөөд байгаль орчныг хамгаалахтай холбоотой асуудлууд л зохицуулагдаж байна. Ерөнхийдөө, олон нийтийн эрх ашгийг хамгаалах дүрэм журам гаргаж хэрэгжүүлэх сайн туршлагуудыг бусад сайн жишиг үзүүлдэг орнуудаас суралцах, нэвтрүүлэх талд шүүмжлэлтэй хандахуйц байгаа юм. Их Британид хөршийн эрхийн кейсүүд хэрхэн шийдэгдсэн, ямар асуудал байсан, хэн нь буруутай байсны улмаас хэн хохирсон зэрэг мэдээллүүд ил тод, кейсийн хууль болж гарсан тул тухайн хууль батлагдсанаас хойш ижил төрлийн хүний болон хүмүүсийн эрхийг зөрчсөн тохиолдол үүссэн тохиолдолд тэр хуулийг иш татан, асуудлыг нь хохирогчийг хамгаалсан байдлаар шийдвэрлэж явдаг. Харин Монголд мэдээлэл хангалттай олдоцгүй, шүүхээс шийдвэрлэсэн хэргүүдийг онлайнаар шүүж үзэх порталд Хөршийн эрх буюу Бусдын эрхийг хамгаалахтай холбоотой ямар нэг ангилал байхгүй байгаа нь энэ асуудлын талаар тухайлсан хэрэг шийдвэрлэлт гарсан бүртгэлгүй, энэ асуудлыг цогцоор авч үзэхгүй байгаагийн нотолгоо болж байна (Монгол Улсын Шүүхийн Цахим Сан, 2016).  Хөршийн эрхэд холбоотой байж болох ангилал нь 'Газар', 'Өмчийн эрх' байгаа боловч эдгээр ангилалд багтсан хэргүүдийн мэдээллийг шүүж үзэхэд, бусдад саад болохгүй амьдрах, үйл ажиллагаа явуулах талаарх кейс олдсонгүй. 
Монгол Улсын хөгжлийн түүх нь нүүдэлчин аж ахуй, хотжилт үйлдвэржилтийн нөхцөл байдалд харьцангуй шинэ, бусдын эрхийг хангах гэхээс илүү хамтарч цаг агаарын болон амьдрах орчны эрс тэс нөхцөлд амь зууж ирсэн соёлын онцлог нь энэ төрлийн хуулийн систем хөгжөөгүйд нөлөөтэй байж болох ба энэ талаар Хавсралт 1, 2, 3-т баримтаар тайлбарласан. 
Судлаачид, хуульчид Герман болон Австрали зэрэг хөгжингүй орны хуулийн сайн туршлагаас судалж, энэ төрлийн хуулийн орчныг сайжруулах санал бэлтгэж буй талаар мэдээллүүд бий (Бaттулга, 2010 Электроконизм, 2009). Монгол Улсын хуулийн систем нь Роман-Германы хуулийн системд суурилсан байдаг ба сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй уул уурхайн салбарт Австрали улсаас гаралтай олон улсын стандарт, нормууд үйлчилж байгаа нь зарим талаар олон нийтийн хөршийн эрхийн асуудлыг зохицуулж байна (Австралийн засгийн газар, Эрдэс баялаг, Эрчим хүч, Аялал Жуулчлалын Хэлтэс, 2009). Тухайлбал, “Уул уурхайн салбарт Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, сайн туршлага: Агаарын бохирдол, дуу чимээ, доргион" гэсэн уурхайн салбарт зориулсан заавар баримт бичигт орчин тойрондоо үнэр, тоос шороо, хий, угаар, доргион, чичиргээн үүсгэх тохиолдлууд, тэдгээрийн үр нөлөөний талаар зааварласан байна. 

2. Хувь хүний хөршийн эрхийн тухай хууль

Их Британи
Хувь хүний хөршийн эрхийн асуудал гэдэг нь "хөрш газрын эздийн үйл ажиллагааг зохицуулж, нэг газрын эзний үйл ажиллагаа хөршүүддээ сөргөөр нөлөөлөхгүй байж, тэдний эрх ашигт нийцсэн байх ёстой" шаардлагыг тавьдаг бөгөөд иргэний буруутай үйл ажиллагааг хэлнэ (Хорзэй ба Раклэй, 2015b). Хьюстон ба Баклэй (1996)-н санал болгож буйгаар, "хувь хүний эрхэд халдаж, саад болсон гэдэг нь хувь хүний үйлдэл болон эс үйлдлээс шалтгаалж хөрш орчин тойрон, хүмүүс уурлаж бухимдах, тав тухтай амьдарч ажиллаж болохгүй байх, эрүүл мэнд сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлөхөд хүргэж буй үр дүнг хэлж, хуулийн хариуцлага ногдуулах тохиолдол юм". Саад болох гэдэгт газрыг нь бодитоор гэмтээх, мөн ихэвчлэн тохиолддог хөрш хүмүүст тухгүй байдал үүсгэх нөхцлийг багтаан ойлгодог (Хьюстон ба Баклэй, 1996). Ус, утаа, үнэр, хий, газ, дуу чимээ, халуун, доргио, чичиргээ, цахилгаан, амьтан, ургамал зэрэг нь нийтлэг жишээ. Нийтлэг хувь хүний хөршийн эрхийн зөрчил болон тухайлсан нэг кейст зориулсан олон тооны хуулиуд байдаг (Хавсралт 6-д чухал кейсүүдийг жагсаан тайлбарласан). 
Монгол Улс
Монгол Улсын 2012 оны Иргэний хуулийн 134-141 дүгээр зүйлүүд хөршийн эрхийн асуудлыг зохицуулдаг. Энэ хуульд, хөрш байршилтай өмч хөрөнгө гэдэгт бие биетэйгээ хиллэдэг газар ба хөршүүд бие биедээ нөлөөлж болох зайнд байгаа хөрөнгүүд багтана гэж заасан. Тус хуулийн 139.2-т зааснаар хөрш газрын хилийг тогтоох, хөршүүд санал зөрөлдсөн асуудал үүсвэл шүүх шийдвэрлэж өгөх эрхтэй талаар дурддаг (Монгол ба Их Британи улсуудын амьдралын хэв маяг, соёлын ялгаанаас үүдэн яагаад газрын хил тогтооход хүндрэлтэй асуудал үүсдэг талаар Хавсралт 8-д харьцуулан тайлбарласан). Энэхүү хуулийн дагуу хөрш хүмүүс, байгууллагууд бие биенийхээ эрхийг хүндэтгэх ёстой гэж заасан байгаа нь Их Британид авч үздэг түвшний хувь хүний амгалан тайван амьдрах эрх, олон нийтийн аюулгүй, эрүүл, тайван амьдрах эрх зэргийг тусгаагүй. Учир нь хөршийн эрхийг ноцтой эсвэл маш ноцтой зөрчсөн тохиолдлыг л Иргэний хууль авч үздэг бөгөөд хуулийн дагуу авсан тусгай зөвшөөрөл, лицензтэй үйл ажиллагааны хүрээнд бусдад дуу чимээ, үнэр, тоос, болон бусад зүйлээр саад болж байхад энэ нь маш ноцтой байдлаар хүний амь нас, эрүүл мэндэд нөлөөлөөгүй л бол хэрэгсэхгүй орхигддог (Иргэний хуулийн 134.2).  Харин Иргэний хуулийн 148.2.1-т заасан орон сууц өмчлөгчдийн эрхийг зохицуулсан 5-р бүлэгт, орон сууцанд оршин суугч нь бусдад саад болохгүй, өмчийн эргэн тойрны хөршүүдийн эрхийг зөрчихгүй байх ёстой гэсэн заалтууд орсон байдаг. Энэ дагуу орон сууцанд амьдардаг хүн бүр бусдад саад болохгүй байх үүрэг хүлээжээ. Гэвч, хуулийн эдгээр заалтуудад хөдөө амьдарч буй малчин өрхүүдийн газрын хил тогтоох болон хотын орон сууцанд амьдарч буй иргэдийн асуудал туссан ба хотын гадна хашаа залган амьдарч буй айлууд, хашаагүй боловч монгол гэрт амьдардаг хүмүүс хоорондын Хувь хүний хөршийн эрхийн асуудал тусгагдалгүй орхигдсоныг эндээс харж болно. Иймээс, одоогийн хуулийн зохицуулалтын дагуу зарим айл өрх, хувь иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд амьдрах, үйл ажиллагаа явуулах явцдаа дуу чимээ, үнэр, хий, газ, доргио гаргаж, эргэн тойрондоо хүндрэл учруулахад тэр нь хуулийн үүрэг болж, хуулийн дагуу шийтгэгдэх боломж үүсгээгүй цоорхой байгаа юм. 

Хуулийн нарийвчилсан заалтуудын харьцуулалтыг хийсэн мэдээллийг http://boyuntugs.blogspot.com/2016/- с үзнэ үү /орчуулж амжаагүй байгаа/. 


3. Олон нийтийн хөршийн эрхийн тухай хууль

Их Британи
Олон нийтийн эрх ашгийг зөрчих буюу хүмүүсийн эрхээ эдэлж, эрүүл бөгөөд тав тухтай амьдрах, оршин байхад нь саад болж буй олон төрлийн асуудал байдаг. Үүнд, хотын иргэдэд тэр чигээр нь нөлөөлөх, тухайн бүс нутгийн иргэдэд тэр чигт нь нөлөөлөх асуудал ч багтдаг, мөн байгаль орчны асуудлууд, хот төлөвлөлтийн зөрчлүүд ч багтдаг. Аливаа үйл ажиллагаа буюу эс үйлдэл нь хүмүүсийн амьдралын тав тух, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа бол энэ нь гэмт хэрэг байна гэж хуульчилсан нь Олон нийтийн хөршийн эрхийн тухай хууль юм (Хьюстон ба Баклэй, 1996). Гэвч, хууль зүйн үүднээс энэ нь нэг талаар хүний эрх зөрчсөн хуулийн асуудал, нөгөө талаар эрүүгийн хэрэг болдог (Кракнэлл, 2003). Олон нийтийн хөршийн эрхийн зөрчил гэдэг нь ерөнхий олон нийтийн дундаа ижил эдэлж байх ёстой эрхийг хүлээн зөвшөөрөгдөхгүй байдлаар зөрчих асуудлыг ойлгоно гэж Корнеллын Их сургуулийн Хуулийн сургууль тайлбарласан байдаг.
Олон нийтийн хөршийн эрхийн хуулийн дагуу хохирогч хүмүүс нь олон нийт, хүмүүсийн бүлэгт хохирол учруулж буй талаас шүүхэд ханддаг бөгөөд хэн нэг хувь хүний газрын эрх ашиг энд багтдаггүй (Хорзэй ба Раклэй, 2015a). Хувь хүний хөршийн эрх нь зөвхөн тухайн хүн газар эсвэл байр эд хөрөнгийн эзэн эсвэл албан ёсны түрээслэгч байгаа тохиолдолд хэрэгждэг. Харин олон нийтийн хөршийн эрх нь тухайн бүст амьдарч, ажиллаж л байгаа бол заавал эзэн байх, хуулийн дагуу түрээсийн гэрээтэй байхыг шаарддаггүй. Тухайн бүс нутгийн нөлөөнд л байгаа бол тэр хүн олон нийтийн эрх ашгийн төлөө буруутай этгээдийг хуулийн өмнө шүүхэд дуудах, эрхээ хамгаалах эрхтэй байдаг (Кракнэлл, 2003).
Парламентын хууль: Олон нийтийн хөршийн эрхийн асуудал
Өмнө дурдсанчлан, олон нийтийн эрхийг хамгаалах тухай хууль нь нийтлэг /кейсийн/ хуулиар шийдэгддэг боловч зарим ноцтой асуудлууд нь гэмт хэрэгт тооцогдож, парламентаас баталсан хуулийн дагуу шийдэгдэж болдог. Олон нийтийн хөршийн эрх зөрчсөн асуудлыг хүний эрүүл мэнд, амь насанд хор хөнөөлтэй эсвэл тодорхой хэмжээнд хохирол учруулж буйг шийдэхийн тулд statutes буюу парламентаас баталсан хуулийг баримталдаг (Вилдэ, 2015). Учир нь олон нийтийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн асуудлуудыг том цар хүрээгээр авч үзэж, бүх нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай тул хөршийн эрхийн нийтлэг хуулиар биш, парламентаар баталсан хуулиар шийдэж, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалдаг болсон (Брийн, 2014). Олон нийтийн эрх ашгийг зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулсан хувь хүн болон албан байгууллагууд, тэр бүү хэл төрийн байгууллагууд, бүгд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг (Хьюстон ба Баклэй, 1996). Парламентын хууль зөрчсөн хэргээр шүүгдэж байгаа бол эрүүгийн хэрэг үүсч, гэмт хэрэг үйлдсэнд тооцдог. Монгол Улсын өнөөгийн агаарын бохирдол, гол усны бохирдол, хөрс талхлалт, цөлжилт үүсгэж буй асуудлууд нь энэ төрлийн олон нийтийн эрх ашгийг зөрчсөн хэрэгт хамаарахуйц байгаа боловч тусдаа хуулийн зохицуулалт байхгүй учир Байгаль орчны багц хуулиудаар хэсэгчлэн шийдэгддэг тогтолцоотой байна. Их Британид бол Хүрээлэн буй орчныг хамгаалах хууль 1990-н 3-р бүлэгт тусгайлан Парламентын хууль зөрчсөн олон нийтийн хөршийн эрхийн асуудлуудыг тусгаж өгсөн байдаг (Вилдэ, 2015).
Монгол Улс
Иргэний хууль (2002)-н зарим заалт, Орон сууцны зориулалтаар баригдсан хөрөнгө сууц өмчлөгчдийн хууль (2003), Ойн тухай хууль (2003), Ариун цэврийн тухай хууль (1998), Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль (2015) зэрэгт олон нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх талаарх тодорхой заалтууд орсон байдаг. Гэвч, олон нийтэд саад болохгүй амьдрах буюу үйл ажиллагаа явуулах, олон нийтийн эрүүл тав тухтай байх эрхэд харшлахгүйгээр өөрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгайлсан хууль, дүрэм журам байхгүй учир Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүнд нөлөөлж буй нүүрсний утаа гаргаж буй айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүд, мөн хангалтгүй цэвэршүүлэлт явуулж, хүн амьтны ундаалдаг Туул голын ус, түүний ойр орчмыг ихээр бохирдуулж буй ус цэвэршүүлэх байгууламж, том хогийн цэгүүд, төлөвлөлтгүй баригдсан олон барилга, зам гүүр, хөдөө орон нутагт голын ай сав, хөрс, говийн эко бүтцийг хадгалдаг ургамал, амьтны аймгийг ихээр устгаж буй уурхайн болон бусад үйл ажиллагаа, бэлчээрийг талхалж буй даац хэтрүүлсэн ямаа үржүүлэг, гэх зэрэг асуудлуудад иргэдийг, олон нийтийг бодсон шүүхийн шийдвэр, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, шийтгэх, хохирлыг барагдуулах, эрхийг цуцлах арга хэмжээ авагдахгүй өдийг хүрээд байна. Одоогоор хэрэгжиж буй дээр дурдсан хуулиуд ч хоорондоо уялдаа холбоо сул, хохирч буй иргэдийн эрх ашгийг хамгаалж үйлчлэх талд Их Британид авдагтай харьцуулахад бүх нийтэд ил тод, ойлгомжтой зохицуулалт, хариуцлага хүлээлгэх механизм ажиллахгүй байна (Хавсралт 9-т Их Британи ба Монгол Улсын олон нийтийн хөршийн эрхийн асуудлаар үүсч байсан ижил төстэй хэргүүд /асуудлууд/ ба тэдгээрт хамааралтай хуулийн шаардлага тус бүрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүнг харьцуулав).


Иш таталт 

1.         Aghajanian, L. (2015) Fighting to breathe in Mongolia: As air pollution gets worse, maternal health 
suffers. Available at: http://projects.aljazeera.com/2015/12/mongolia-maternal-health/ (Accessed: 6 
 February 2016)
2.         Altantsetseg, B. (2008) Observation report in summer camps where forest has been ruined by humans.
 Olloo news [Online]. Available at: http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=850
11 (Accessed: 6 February 2016)
3.         Anderson and Anderson LLP (2009) The Legal Environment for Litigation in Mongolia. Available at:
 http://www.anallp.com/the-legal-environment-for-litigation-in-mongolia/ (Accessed: 5 February 2016)
4.         Australian Government, Department of Resources, Energy and Tourism (2009) Best practice and 
 Sustainable development programme for Mining field: Air pollution, noise and vibration. Available at: 
 http://industry.gov.au/resource/Programs/LPSD/Documents/AirborneContaminantsMongolian.pdf 
 (Accessed: 15 January 2016)
5.         Battulga (2010) Regulation of Neighbour’s right in Civil law of Mongolia. Available at: 
 http://batuka85_mn.blog.gogo.mn/read/entry113366. (Accessed: 5 January 2016)
6.         BaylagtsengelD., Dugarmaa, A., Davkharbayar, Ts., Urnaa, B. and Oyunchimeg, J. (2012) 
Legal guideline: Manual for citizen’s knowledge on legal aspects. Available at: 
 http://resource3.sodonvision.com/courtservice/file/2014/2/ed61ciuthcu4uym1japdg1skm/Book-tanii%
20huuliin%20hutuch.pdf (Accessed: 17 January 2016)
7.         Bodleian Libraries (2015) United Kingdom Law: Case law. Available at: http://ox.libguides.com/
c.php?g=422832&p=2887381 (Accessed: 26 January 2016)
8.         Brien, M.O. (2014) Nuisance. Available at: http://login.westlaw.co.uk/maf/wluk/app/document?
docguid=I4A8E24908BE411E29A7B89EFB9490176&context=9&crumb-action=replace&crumb-label
=Nuisance (Accessed: 10 January 2016)
9.         Conjecture Corporation (2016) What is statutory law. Available at: http://www.wisegeek.com/what
-is-statutory-law.htm; https://en.wikipedia.org/wiki/Primary_and_secondary_legislation#United_Kingdom.
 (Accessed: 15 December 2015)
10.     Cornell University Law School (no date) Nuisance. Available at: https://www.law.cornell.edu/wex/
nuisance. (Accessed: 26 January 2016)
11.     Cornell University Law School (no date) Tort. Available at: (https://www.law.cornell.edu/wex/tort).
 (Accessed: 15 January 2016)
12.     Cracknell, D.G. (2003) Obligations: The law of tort. 4th edn. London: HLT Group Ltd. 
13.     Deakin, Johnston, A. and Markesinis, B. (2008) Markesinis and Deakin’s Tort Law. 6th edn. Oxford: 
 Oxford University Press.
14.     Edwards, T. (2015) Mongolia's booming Ulan Bator, world's coldest capital, is choking on smoke
Available at: http://www.latimes.com/world/asia/la-fg-mongolia-air-pollution-20150515-story.html 
 (Accessed: 6 February 2016)
15.     Electroconism (2009) Comparison of legislation on neighbour’s right of Germany and Mongolia
Available at:  http://lctro.blog.gogo.mn/read/entry54806#yourcomment. (Accessed: 5 January 2016)
16.      eMongol (no date) Mongolian Nomadic Life. Available at: http://www.e-mongol.com/mongolia_
nomadiclife.htm (Accessed: 15 January 2016)
17.     Eric and Bethany (2016) Winter air pollution. Available at: https://juddsinmongolia.wordpress.com/ 
(Accessed: 6 February 2016)
18.     Ferguson as cited by Wikipedia (no date) List of largest empires. Available at: https://en.wikipedia.org
/wiki/List_of_largest_empires#All_empires_at_their_greatest_extent (Accessed: 15 January 2016)
19.     Fleming, J.G. (1998) The law of torts. 9th edn. London: Sweet and Maxwell Ltd.
20.     Friends of the Earth (2008) Statutory nuisance. Available at: http://www.foe.co.uk/resource/local/
planning/resource/index.html. (Accessed: 15 January 2016)
21.     Giliker and Beckwith (2011) Tort. 4th edn. London: Sweet and Maxwell Ltd.
22.     Government of Mongolia (2014) Case of complain No.1406176757 about land usage in summer 
camping areas. 1111 center of the Government of Mongolia [Online]. Available at: http://11-11.mn/ticket/
1406176757/ (Accessed: 6 February 2016)
23.     Harris, P. (2007) “An Introduction to Law”, in Harris, P. (7) Liability in English law: the law of tort. 
Cambridge: Cambridge University Press, pp. 241-305. Digitisation of University of South Wales[Online]. 
Available at: http://digitisation.southwales.ac.uk/southwales/bundles/5639ee724469ee296d000027?userId
=uV%2FjZtG6hJn0TK%2BPop%2BjBYW%2FrY4%3D&key=2054325381ea9efb1fbd825ed5ab8040ca44
2976cc9b37814ea1e46b29a17a4e (Accessed: 5 January 2016)
24.     Heuston, R.F.V. and Buckley, R.A. (1996) Salmond and Heuston on the Law of Torts. 21st edn. London:
 Sweet and Maxwell Ltd.
25.     High Court of Mongolia (2010) Order about explaining some sections and clauses of the Chapter 4 in
 the Civil law of Mongolia. Available at: http://www.legalinfo.mn/law/details/176?lawid=176. (Accessed: 
 20 December 2015)
26.     Horsey, K. and Rackley, E. (2015a) Tort law. 4th edn. Oxford: Oxford University Press. 
27.     Horsey, K. and Rackley, E. (2015b) Torts. 13th edn. Oxford: Oxford University Press. 
28.     Howard, D., Matthews, M., Morgan, J., Sullivan, J.O. and Tofaris, S. (2015) Hepple and Matthew’s Tort
 Law: Cases and Materials. Oxford: Hart Publishing Ltd.
29.Hun, U. (2009) Diploma work for Bachelor’s degree: Social group without state registration.Available 
at: https://www.academia.edu/10128796/%D0%91%D0%B0%D0%BA%D0%B0%D0%BB%D0%B0%
D0%B2%D1%80%D1%8B%D0%BD_%D0%B4%D0%B8%D0%BC%D0%BB%D0%BE%D0%BC%D
1%8B%D0%BD_%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB_%D0%A5%D0%BE%D0%B3%D0%B8%D0
%B9%D0%BD_%D1%86%D1%8D%D0%B3_%D0%B4%D1%8D%D1%8D%D1%80%D1%85_%D1%
82%D3%A9%D1%80%D0%B3%D2%AF%D0%B9%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD_%D0%BD
%D0%B8%D0%B9%D0%B3%D0%BC%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B1%D2%AF%D0%BB%
D1%8D%D0%B3 (Accessed: 17 January 2016)
30.     Jones, M.A. (2002) Textbook on torts. 8th edn. Oxford: Oxford University Press.
31.     The Judicial General Council of Mongolia (2016) Online database of Judice of Mongolia.Available 
at: http://www.shuukh.mn/ (Accessed: 5 January 2016)
32.     Ministry of the Construction and City Planning (2013) The risk of stopping the operation of the 
central cleaning facility is facing. Available at: http://www.mcud.gov.mn/pages/601 (Accessed: 28 January
 2016)
33.     Mont, R.L. (2002) Some Means of Addressing Judicial Corruption in Mongolia. Available at: 
 http://www.opensocietyforum.mn/res_mat/Judicial%20Corruption%20in%20Mongolia.pdf (Accessed: 5 
February 2016)
34.     Mothersole, B. and Ridley, A. (1999) A-Level Law in Action: Macmillan Law Masters. 2nd edn.
Google eBooks [Online]. Available at:
https://books.google.mn/booksid=bgW5AFyck_8C&pg=PA325&lpg=PA325&dq=what+is+the+difference
+between+servitude+and+nuisance&source=bl&ots=lr7TUTsVi6&sig=GgMXMVomUoJcl9PRXXoeN2G
zwnQ&hl=en&sa=X&ved=0ahUKEwiJ3Ljt7eDKAhXDshQKHbHIDQcQ6AEINjAF#v=onepage&q=wha
t%20is%20the%20difference%20between%20servitude%20and%20nuisance&f=false (Accessed: 2 
February 2016)
35.     Office for National Statistics (2015) Mid-2014 Population Estimates: Population density of the 
United Kingdom; estimated resident population. Wikipedia [Online]. Available at: https://en.wikipedia.
org/wiki/United_Kingdom (Accessed: 26 December 2015)
36.     Organisation for Economic Co-Operation and Development (2014) Anti-Corruption Reforms in 
Mongolia: Assessment and Recommendations Report. Available at: http://www.oecd.org/corruption/anti-
bribery/MONGOLIA-MonitoringReport-EN.pdf (Accessed: 5 February 2016)
37.     Otgonsuren (2010) Noise exceeding the tolerance. News Agency [Online]. Available at: 
http://www.news.mn/content/36084.shtml (Accessed: 25 January 2016)
38.     Oyunbayar (2013) Large number of moves causing problems. Available at: 
 http://www.assa.mn/content/10648.shtml?a=social  (Accessed: 16 January 2016)
39.     Parliament UK (no date) Secondary Legislation. Available at: http://www.parliament.uk/business/
bills-and-legislation/secondary-legislation/ (Accessed: 15 December 2015)
40.     Rheinstein, M. (2016) Civil law. Encyclopaedia Britannica [Online]. Available at: 
http://www.britannica.com/topic/civil-law-Romano-Germanic. (Accessed: 26 December 2015)
41.     Rosenberg (2015) Population density. Available at: http://geography.about.com/od/
populationgeography/a/popdensity.htm (Accessed: 15 January 2016)
42.     Smil, V. (2010) Why America is not a New Rome. Google eBooks [Online]. Available at: 
https://books.google.co.uk/booksid=jkhTtZbdc4sC&pg=PA62&lpg=PA62&dq=Mongol+Empire+33+
million+km%5E2&source=bl&ots=ELQeMDT6v6&sig=D6LQxsGJ24M9d_KHBJCQcxYhmx8&hl=en
&sa=X&ei=dt9RVNXgIoaryQT93YHADQ&redir_esc=y#v=onepage&q&f=false (Accessed: 15 January 2016)
43.Standardisation and Metrics Authority (2010) Brief Information about 
Standards related to noise. Available at: http://www.estandard.gov.mn/index.php?module=standart&cmd
=standart_desc&catid=403&id=219. (Accessed: 5 January 2016)
44.     State Great Khural (1998) The law about Sanitary. Available at: http://www.legalinfo.mn/law/details/
53?lawid=53 (Accessed: 8 January 2016)
45.     State Great Khural (2000) The law about fighting against boozing and carousing. Available at: 
 http://www.legalinfo.mn/law/details/55?lawid=55 (Accessed: 8 January 2016)
46.     State Great Khural (2006) The Law about Mineral Resources. Available at: http://legalinfo.mn/law/
details/63?lawid=63 (Accessed: 8 January 2016)
47.     State Great Khural (2006) The Law about Toxic and Hazardous Chemicals. Available at: 
 http://legalinfo.mn/law/details/526?lawid=526 (Accessed: 16 January 2016)
48.     State Great Khural (2012) Waste Law of Mongolia. Available at: http://legalinfo.mn/law/details/8666
?lawid=8666 (Accessed: 16 January 2016)
49.     State Great Khural (2015) The law about safety in highway traffic. Available at: http://www.legalinfo
.mn/law/details/11224?lawid=11224 (Accessed: 8 January 2016)
50.     State Great Khural of Mongolia (2002) Civil Law of Mongolia. Integrated system of legal 
information [Online]. Available at: http://www.legalinfo.mn/law/details/299. (Accessed: 15 January 2016)
51. Statistical Office of the Capital City (2014)  Provision of apartments for Ulaanbaatar residents
Available at:  http://ubstat.mn/Upload/Reports/niisleliin_khun_amiin_oron_suutsnii_khangamj_2012_
ulaanbaatar_2013-04.pdf.
52.     Stewart, W.J. (2006) Private Nuisance. Collins Dictionary of Law [Online]. Available at: http://legal-
dictionary.thefreedictionary.com/Private+nuisance (Accessed: 21 January 2016)
53.     Swarbrick (2015) Nuisance: ALLEN -V- GULF OIL REFINING LTD; HL 29 JAN 1980. Available at: 
http://swarb.co.uk/allen-v-gulf-oil-refining-ltd-hl-29-jan-1980/ (Accessed: 6 January 2016)
54.     The Gale Group (2005) Nuisance. Encyclopedia [Online]. Available at: http://www.encyclopedia.
com/topic/nuisance.aspx.  (Accessed: 18 January 2016)
55.     The National Archives (2016) UK Public General Acts. Available at: http://www.legislation.gov.uk/
ukpga (Accessed: 18 January 2016)
56.     The World Bank (2012) Curbing Air Pollution in Mongolia’s Capital. Available at: 
 http://www.worldbank.org/en/news/feature/2012/04/25/curbing-air-pollution-in-mongolia-capital 
(Accessed: 6 February 2016)
57.     Townslist (2016) The largest list of UK towns and cities. Available at: https://www.townslist.co.uk/ 
 (Accessed: 15 January 2016)
58.     Trading economics (2016) Rural population (% of total population) in Mongolia. Available at:  
http://www.tradingeconomics.com/mongolia/rural-population-percent-of-total-population-wb-data.html (Accessed: 26 December 2015)
59. Turner, T. (2013) What’s the difference between Snot and Bogeys? 
Google eBooks [Online]. Available at:
&hl=en&sa=X&ei=dt9RVNXgIoaryQT93YHADQ&redir_esc=y#v=onepage&q=Mongol%20Empire
%2033%20million%20km%5E2&f=false. (Accessed: 15 January 2016)
60.     Ulaanbaatar area commission (2011) About improving the usage and protection of 
water resource. Available at: http://ubregion.ub.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=
72&Itemid=70&catid=33 (Accessed: 6 February 2016)
61.     Ulaanbaatar Fresh Air Project (2013) Some indicators about Environment and Social Protection 
with advise of World Bank. Available at: http://baigal.ub.gov.mn/wp-content/uploads/MONGOLIA-
UBCAP-Greening-EMP-WB-COMMENTS-final-MON.docx. (Accessed: 25 January 2016)
62.     Ulaanbaatar Post (2014) Air Pollution in Ulaanbaatar, Mongolia.  Available at: 
 http://urbanemissions.blogspot.co.uk/2008/12/clean-air-analysis-for-ulaanbaatar.html (Accessed: 6 
February 2016)
63.     Vajda (2009) ‘The Mongol Impact on World History’Available at: https://www.youtube.com/watch
?v=Fs8zbaE4vb8 (Accessed: 15 January 2016)
64.     Welch, R. (no date) General Principles of Law. Available at: https://lrc.glam.ac.uk/site/NG4S722/01.
pdf (Accessed: 5 January 2016)
65.     Welch, R. (no date) Laws of Nuisance 2015. Available at: https://unilearn.
southwales.ac.uk/webapps/blackboard/content/contentWrapper.jsp?course_id=_103344_1&displayName
=Learning+Schedule&href=https%3A%2F%2Fatweb1.comp.glam.ac.uk%2FBB%2FLS%2Fgo.php%3Fm
%3DNG4S722_2015&cR2XilcGYOo=hDF5aSBAYPEu%2F9FdVwBwhYrbd%2FoF%2B0wZOIsoSqm
GfIE%3D. (Accessed: 2 December 2015)
66.     Wikimon (2014) Waste water with toxic chemicals released by tanneries affect the neighbour families’ and companies’ lands with their green toxic ingredients. Available at: http://www.wikimon.mn/content/52450.shtml (Accessed: 27 January 2016)
67. Wikipedia (2013) Sheep farming in Wales. Available at: https://en.wikipedia.org/wiki/Sheep_farming_in_Wales#Husbandry_and_economics (Accessed: 15 January 2016)
68. Wikipedia (2016) Nuisance in English law. Available at: https://en.wikipedia.org/wiki/Nuisance_in_English_law?&session-id=42411ebca658120f0f074af97894733e  (Accessed: 6 January 2016).
69. Wilde, M. (2015) Statutory Nuisance. Available at: (http://login.westlaw.co.uk/maf/wluk/app/document?docguid=I70DF3B90C20111E28E56926A0AD1314D&context=17&crumb-action=replace&crumb-label=Statutory%20nuisance). (Accessed: 25 January 2016)
70.     Wolf, S. and Stanley, N. (2010) Wolf and Stanley on Environmental law. Dawson era [Online]. Available at: https://www.dawsonera.com/abstract/9780203842546 (Accessed: 10 January 2016)
71.     World Bank (2016) Population density (people per sq.km of land area). Available at: http://data.worldbank.org/indicator/EN.POP.DNST (Accessed: 26 December 2015)

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?