HACCP & GHP (not only GMP)

 Та мэдсэн үү?

Хүнсний аюулгүй байдлын стандарт:
Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (FAO) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай (WHO) хамтран ажиллуулдаг Кодекс Алиментариус (Codex Alimentarius) олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартуудын вэб сайтад дараах шинэ мэдээлэл орсон:
- HACCP (Аюулын шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт) стандарт өмнө нь GMP (Good manufacturing practice буюу үйлдвэрлэлийн сайн туршлага)-н зарчимд суурилдаг байсан.
- Харин одоо НАССР нь GHP (Good Hygiene Practice) буюу сайн эрүүл ахуйн практикт суурилдаг болж өөрчлөгдсөн. Өмнө нь энэ талаар хавсралтад дурддаг байсан бол энэ удаа үндсэн шаардлагад илүү чухлын зэрэгтэйгээр оруулсан.
2023 онд орсон энэ өөрчлөлтийн дагуу манай байгууллагын Австрали ба Монгол оффисууд аудитын аргачлалдаа өөрчлөлт оруулж байна. Танай байгууллага НАССР хэрэгжүүлдэг бол шинэ шаардлагын дагуу сайжруулалтаа хийж, хөндлөнгийн баталгаажуулалтаа хийлгээрэй. Манай байгууллагын пэйжийг дагаарай: https://www.facebook.com/TQCSI.MONGOLIA
Хэрэгтэй сайт:
Кодекс Алиментариус-н вэб сайт: https://www.fao.org/fao-who.../publications/en/
Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим: https://haccpmentor.com/.../2023/09/Codex-HACCP-2023.pdf



Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?