Эрсдлийн үнэлгээний арга, хэрэгсэл - Мэдээллийн эх үүсвэр

Үдшийн мэнд.

Та бүхэндээ эрсдлийн үнэлгээний арга аргачлал, ашиглагдах хэрэгслүүдийг агуулсан зарим чухал эх үүсвэрүүдийн мэдээллийг хүргэж байна. Англи хэл дээр байгаа.

Олон улсын ба бүсийн байгууллагууд
1. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцооны удирдамж: Женев, ОУХБ Аюулгүй Ажил, 2001.  http://www.ilo.org/wcmsp5/groups/public/@dgreports/@dcomm/@publ/documents/
publication/wcms_publ_9221116344_en.pdf
Жижиг байгууллагуудын ажлын сайжруулалт (ЖБАС). Женев, ОУХБ Ажлын Нөхцөл ба Хөдөлмөр Эрхлэлтийн Хөтөлбөр  (АНБХЭХ). http://www.ilo.org/wcmsp5/groups/public/---
ed_protect/---protrav/---travail/documents/instructionalmaterial/wcms_152469.pdf
Сургагч багш нарт зориулсан УХААЛАГ багц. Женев, ОУХБ Ажлын Нөхцөл ба Хөдөлмөр Эрхлэлтийн Хөтөлбөр  (АНБХЭХ). http://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_protect/---
protrav/---safework/documents/instructionalmaterial/wcms_110322.pdf
2. Ажил дээрх Аюулгүй Байдал ба Эрүүл Мэндийн төлөөх Европын Холбооны Агентлаг (ЕХ ХАБЭАА)
Эрсдлийн үнэлгээнд аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар Европын Холбооноос тогтоосон Хамрах Хүрээний Удирдамж гол үүргийг гүйцэтгэдэг: ажилчдын ажил дээрх аюулгүй байдал, эрүүл мэндийг сайжруулахыг дэмжих арга хэмжээний танилцуулга болсон 1989 оны 6 сарын 12-ны өдрийн Консулын Удирдамж 89/391/EEC. http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CONSLEG:1989L0391:2008
1211:EN:PDF
ЕХ ХАБЭАА нь Европ даяар ашиглагдаж буй эрсдлийн үнэлгээний мэдээллийн эх үүсвэр ба хэрэгслүүдийг ашиглан эрсдлийн үнэлгээний хэрэгсэл боловсруулсан. Тэдгээр нь үнэгүй ба интернэтэд байршдаг. Мэдээллийн баазыг тогтмол шинэ хэрэгслээр баяжуулж байдаг. http://osha.europa.eu/en/practical-solutions/risk-assessment-tools
Ажил дээрх эрсдлийн үнэлгээний заавар: Эрүүл мэнд ба аюулгүй бадал. Европын Хороо, Ерөнхий Удирдамж 5 (Олон нийтийн ажил дээрх эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдамж), 1996, ISBN 92-827- 4278-4. http://osha.europa.eu/en/topics/riskassessment/guidance.pdf
Эрсдлийн үнэлгээнд заавал шаардагдах зүйлс. Энэ нь эрсдлийн үнэлгээний суурь заавар ба эрсдлийг бууруулахад ашиглаж болох өөр өөр салбар, ажил үйл ажиллагаа болон аюулын төрөлд зориулсан шалгах хуудсууд, урьдчилан сэргийлэх арга хэмжээний жишээнүүдийг агуулсан. http://osha.europa.eu/en/campaigns/hwi/about/material/rat2007

Үндэсний байгууллагууд
Олон байгууллага ажил дээрх аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар ном хэвлэл гаргасан нь эрсдлийн үнэлгээ хийхэд нэмэлт мэдээлэл болсоор байна. Материалууд брошур ба мэдээллийн хуудаснаас практик гарын авлага байдгаараа ялгардаг. Зарим нь тодорхой нэг салбарт чиглэсэн бөгөөд тусгай аюулуудыг анхаарч үздэг. Тэдгээрийн олон нь үнэгүй бөгөөд орон нутгийн хэл рүү орчуулагдсан байдаг давуу талтай. Зарим сонирхолтой мэдээллийн эх үүсвэрт дараах орнуудын байгууллагууд орно:
Канад: Канадын Хөдөлмөрийн Эрүүл мэнд ба Аюулгүй байдлын төв. http://www.ccohs.ca/ccohs.html
Финлянд: Финляндын Хөдөлмөрийн Эрүүл Мэндийн Институт http://www.ttl.fi/en/safety/risk_assessment/
pages/default.aspx
Франц: Үнэлгээ мэргэжилтнүүдийг эрсдэлгүй болгодог, Осол ба мэргэжлийн өвчлөлөөс сэргийлэх Судалгаа ба Аюулгүй Байдлын Институт, 2009. http://www.inrs.fr/htm/evaluation_des_risques_professionnels.html
Ирланд: Эрсдлийн үнэлгээ ба аюулгүй байдлын тодорхойлолт, Ирландын Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын Удирдах Газар 2006. http://www.hsa.ie/eng/Publications_and_Forms/Publications/Safety_and_Health_Management/
Guidelines_on_Risk_Assessments_and_Safety_Statements.pdf
Норвеги: Норвегийн Хөдөлмөрийн Хяналтын Байгууллага. http://www.arbeidstilsynet.no/artikkel.
html?tid=79289
Испани: Үндэсний Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Институт (ҮХАБЭМИ) нь эрсдлийн үнэлгээний 17 цуврал техникийн зааврыг нийтэлсэн. http://www.insht.es/portal/site/
Insht/menuitem.1f1a3bc79ab34c578c2e8884060961ca/?vgnextoid=d8388dd6caa62110V
gnVCM100000dc0ca8c0RCRD&vgnextchannel=75164a7f8a651110VgnVCM100000dc
0ca8c0RCRD
Швед: Ажлын орчны системтэй менежментэд эрсдлийг судалж, үнэлэх нь - заавар, Шведийн Ажлын Орчны Байгууллага (Arbetsmiljöverket) 2003. 2 дахь хув., 2004, ISBN 91-7464-449-1. http://www.av.se/dokument/inenglish/books/h375eng.pdf

Их Британи: Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын Удирдах Газрын вэб сайт нь эрүүл мэнд, аюулгүй байдлын өөр өөр сэдвүүдээр, өөр өөр салбарт зориулсан бодит амьдралд хэрэгжиж байгаа олон эрсдлийн үнэлгээний мэдээллийг агуулж байгаа. http://www.hse.gov.uk/risk/

Тун хэрэгтэй мэдээлэл авна гэж найдаж байна. 

Амжилт хүсье. 

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?