Стандартын хэрэгжүүлэлтэнд тавьдаг шаардлагыг илэрхийлсэн үгнүүдийн утгын тайлбар

 

ISO стандартын дагуу “ХЭМАБ-н удирдлагын тогтолцоо бий болгох” шатанд шаардагддаг дараах нэр томъёог сайн ойлгох хэрэгтэй байдаг. Иймд, стандартын шаардлагуудыг өөр өөр үйл үгээр илэрхийлсний ард ямар үйл ажиллагаа шаардаж байгааг зөв зүйтэй ойлгон хэрэгжүүлэхэд тань тус болох үүднээс дараах танилцуулгыг бэлтгэлээ. 

Шаардлагыг илэрхийлсэн үгний утга: 

-          Determine буюу Тодорхойлох (мэдлэг болж үр дүн гарах нээн таних үйл явцыг хэлнэ)

-          Establish буюу Бий болгох/Нэвтрүүлэх (ISO стандартаар тодорхой заагаагүй)

-          Plan буюу Төлөвлөх (ISO стандартаар тодорхой заагаагүй)

-          Define буюу Тодорхойлох (ISO стандартаар тодорхой заагаагүй)

-          Document буюу Баримтжуулалт (ISO-р баримтжуулсан мэдээллийг хадгалах гэж тайлбарласан)

       Дээрх шаардлагуудын дагуу заавал хэрэгжүүл гэж ISO стандартаар тайлбарласан нэр томъёо:

-          ‘include’ буюу багтаах (өөрөө ойлгомжтой үг учир ISO-р тусад нь тайлбарлаагүй)

-          ‘consider’ буюу анхааран авч үзэх (тухайн зүйлийн талаар бодох хэрэгтэй, гэхдээ шийдвэр гаргахдаа орхигдуулж болно гэсэн утгатай)

-          ‘take into account’ буюу анхаарч үзэх (тухайн зүйлийн талаар бодох хэрэгтэй, шийдвэр гаргахдаа орхигдуулж болохгүй гэсэн утгатай

       Нэгэнт бий болгосон ХЭМАБУТ-г хэрэгжүүлэх шаардлагууд – ISO-р дараах байдлаар тодорхойлогдсон:

-          “Undertake/implement/maintain/provide/control/coordinate/monitor/measure/improve/do/”- “явуулах/ хэрэгжүүлэх/ хадгалах/ хангах/ хянах/ зохион байгуулах/ хянах/ хэмжих/ сайжруулах/" гэх мэт нэр томъёог ISO стандартаар тайлбарлаагүй.

-          “Ensure” – “хангуулах” гэдэг нь гардан хийх ажлыг өөр хүнд даалган хийлгэж болох ч, эцсийн хариуцлагаа өөрөө хүлээ гэсэн утгатай.

-          Record” буюу “бүртгэл” – нотлох баримт болгох үүднээс баримтжуулсан мэдээлэл хадгал гэсэн утгатай заалт нь хэрэгжүүлж буйг нотлох бүртгэл л нэхэж байгаа, хуулиар заадаг аливаа баримт бичиг, журам шаардаагүй.

     

Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?