Баталгаажуулалтын үйл ажиллагаа нь хуулийн хариуцлагатай байхыг шаарддаг

 ISO стандарт хэрэгжүүлсэн байгууллагад баталгаажуулалт хийхдээ буруу шийдвэр гаргах, илт дутагдалтай гүйцэтгэлд худал ташаа тайлан гаргаж гэрчилгээжүүлэх нь тухайн гэрчилгээтэй байгууллагын хэрэглэгчдэд хохирол учруулсан гэж үзвэл Чанаргүй баталгаажуулалт хийсэн байгууллага гэмт хэрэг хийсэн гэж үзэж, хуулийн хариуцлага хүлээдэг. Энэ тухай та мэдэх үү?

Ийм төрлийн баталгаажуулалт хийдэг аудитор буюу байгууллагыг ийм төрлийн үйл ажиллагаа явуулахыг түр буюу бүрэн хориглох, мөнгөн торгууль ноогдуулах, хохирлыг арилгуулах, хорих хүртэл шийтгэл оноодог.

Хамтран ажилласан байгууллага нь баталгаажуулалтын үйл ажиллагаа чанаргүй болсон, буруу мэдээлэлд тулгуурлан хуурамч гэрчилгээ олгосон бол хариуцлагад татагдах тохиолдол олон улсад нийтлэг гардаг байна. Энэ нь хуурамч гэрчилгээ, чанаргүй аудит, мэргэжлийн үйл ажиллагааг хэт бизнесийн болгож буй байдалтай тэмцэж буй нэг хэлбэр юм. Мөн менежментийн систем нь шаардлага хангаагүй байхад хангасан гэж гэрчилгээжүүлснээс үүдэн тухайн байгууллагын хэрэглэгчид хохирол учирсан бол үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Захиргааны, Иргэний болон Эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдол мөн үүсдэг байна.

Иймд, хувь аудитор хүний хувьд аудитыг чанартай, үнэн зөв ба шударга, хэрэглэгчдээ үнэ цэнэ нэмсэн байдлаар хийх нь чухал. Баталгаажуулалтын байгууллагын хувьд, чанарын хяналтын дотоод систем бий болгож, аудитын баримт бичигт аудит ба хяналт хийдэг системтэй байх шаардлагатай.

Source: PECB, Certified Management System Auditor training, Montreal, Canada, 2020.


Comments

Popular posts from this blog

ESG (Environment, Social and Governance) -н тухай

ХАБЭМ-н удирдлагын тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтэнд компанийн соёлын үзүүлэх нөлөө, түүнийг үр дүнтэй удирдах арга зам

ISO стандарт хэрэгжүүлж байгаа үед Гүйцэтгэлийг үнэлэх хэмжих үзүүлэлтээ хэрхэн тодорхойлох вэ?